Хайх

Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчиддээ зураг ба видео татах боломж олгоно

Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчиддээ зураг ба видео татах боломж олгоно

Нийтэлсэн бүх мэдээллээ татаж авах боломжтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тун удахгүй зураг, видео, зурвас гээд тус аппад нийтэлсэн өөрийн бүх мэдээллийг татаж авах боломжтой болно.

Instagram 2018 оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжих хувийн мэдээлэл хамгаалах хууль (GDPR) гарч байгаатай холбогдуулан энэхүү шинэ үйлдлийг нэвтрүүлэхээр болжээ. Уг хуулийн дагуу компаниуд хэрэглэгчиддээ мэдээллээ хадгалах, дахин ашиглах боломж бүрдүүлж өгөх үүрэг хүлээж байгаа юм. Ингээд ч зогсохгүй компаниуд хэрэглэгчдийн хүсэлтээр нийтэлсэн контентыг нь устгаж өгөх ёстой болж байна.

Instagram олон нийтийн сүлжээний төлөөлөгчид одоогоор хувийн мэдээллийг эзнийх нь хүсэлтийн дагуу электрон хувилбараар олгох тал дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ.

"Тун удахгүй та Instagram-д хуваалцсан зураг, видео, зурвасуудынхаа хуулбарыг татаж авах боломж бүрдэнэ" гэж тэд мэдэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх