Хайх

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд

Танин мэдэхүйн цаг

Text: Ж.Чинбат


NASA сансарын агентлаг хоёр өдрийн өмнө Ангараг гарагаас ирсэн зургуудыг нийтлэж олон хүний сонирхлыг татаад байна. Тэгвэл хүн төрөлхтөн бид яаж тэрхүү алсад оршигч Улаан нүдэн гарагаас мэдээлэл авч байдгийг танд хэлж өгье

Хүмүүс Ангараг гарагийг ирээдүйдээ зориулж тасралтгүй судалсаар байна. Үүний хамгийн сүүл үеийн үр дүн болсон Mars Reconnaissance Orbiter-ын зургууд энэ наймдугаар сард олон нийтэд ил болсон байгаа. Сансарын судалгаа гэдэг бол хамгийн сэтгэл хөдөлгөм, дээд зэргийн эрсдэл гаргасан сорилтуудыг ялж байж амжилтанд хүрдэг зүйл. Үр дүн нь харин хүн төрөлхтний ирээдүйдээ итгэх итгэл найдварыг улам нэмэгдүүлдэг билээ. Тийм биелүүлэхэд хүнд, хэцүү мөртлөө хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх олон судалгаа сансар судлалын эргэн тойронд хэрэгжиж байгаа. Үүнээс бид энэ удаа Ангараг гараг дээр өрнөж буй шинжлэх ухааны төслүүдээс танилцуулъя.

NASA анх арван жилийн дотор саран дээр буух зорилго дэвшүүлээд түүндээ хүрсэн. Тэгэхдээ тэрхүү сансрын салбар дахь огцом ололтоос өнөөдөр 60 жилийн  хугацаа өнгөрчээ. Энэ хооронд хүмүүс сансарт хийсэн гол эрсдэлтэй судалгаа гэвэл саран дээр цөөн тооны хүн газардуулж, хиймэл дагуул хөөргөж, гарын арван хуруунд багтах туршилтын хөлгүүдийг гараг эрхэс болон астериодуудын бүслүүрийн зүгт илгээсэн байгаа. Түүнчлэн хүмүүс хараахан өөр гараг дээр хөл тавиагүй бөгөөд хамгийн сүүлд 40 жилийн өмнөх Аполло хөлгийн даалгаварын дараа Сар луу буцаж очоогүй юм.

Магадгүй та чинээлэг хүмүүс сар руу аялах хөтөлбөр байдгийг санаж байгаа байх. Тэгэхдээ Сар бол Ангараг биш шүү дээ. Бас Мэтт Дэймоны гол дүрийг нь бүтээсэн "Марсын иргэн" кино шиг Ангараг дээр тийм ч амархан аж төрөхгүй. Учир нь хүмүүс одоо хүртэл анх Ангараг дээр буулгаад алдчихсан роверуудаа олж чадаагүй л байна. 

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 1)


Улаан нүдэн гарагийг хүн төрөлхтөн эртнээс сонирхож, хүч чадлыг нь тайлбарлахдаа Марс буюу дайны бурханы орон гэж нэрлэсэн байдаг

Гэвч хэзээ ч хүмүүс одооных шигээр Ангараг гарагийг сайн мэддэггүй байсан юм. Өмнөх үеийн мэдлэг зурхай, зөн билэг дээр суурилж байсан бол одоо зөвхөн шинжлэх ухааны баримтаар бүхнийг тодорхойлж байгаа. Үүний тулд NASA-гийн эрдэмтэд маш олон төсөл хэрэгжүүлсэн ба түүнийгээ өргөжүүлэх зорилттой хэд, хэдэн хөтөлбөр удахгүй эхлүүлэх гэж байна.

Ангараг гарагийг судлагч гэр бүлийн гишүүд

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 2)

Одоогоор NASA Ангараг гараг уруу 1997 оноос хойш хөөргөсөн роверуудаараа дэлхийн бусад сансарын агентлагаас хамгийн өндөр амжилт үзүүлээд байна. ЗХУ-ын 1970-аад онд хэрэгжүүлсэн эхэн үеийн оролдлогууд болон Европын Сансарын Агентлагийн BIGL 2-ыг эс тооцвол Ангараг гарагтай холбоотой бүх судалгаа голчлон NASA агентлагтай л хамааралтай. Тэд анх хоёр сарын богино хугацаанд үүрэг гүйцэтгэсэн  Sojourner роверынхоо дараа Spirit, Opportunity, Curiosity гэх роверууд илгээсэн. Одоо мөн удахгүй 2020 онд дахин MARS 2020 нэртэй ровер илгээх гэж байгаа.  


Нарны аймгийн дөрөв дэх гараг АНГАРАГ нь Дэлхийгээс хэмжээгээрээ хоёр дахин жижиг. Мөн ангараг гараг хоёр дагуултай. 

SojournerSojourner

Хөөргөсөн огноо: 1997 оны долоодугаар сарын 4
Энэхүү роверын даалгавар нь 1997 онд дууссан бөгөөд сураггүй алга болсон. 

Spirit

Spirit
Хөөргөсөн огноо: 2004 оны нэгдүгээр сарын 4

Энэхүү роверын даалгавар нь 2011 онд дууссан бөгөөд сураггүй алга болсон. 

Opportunity

Хөөргөсөн огноо: 2004 оны нэгдүгээр сарын 25

Хичээнгүй ровер гэж нэрлэгддэг Opportunity нь арваад жилийн хугацаанд судалгаа хийж байгаа. Ангараг гарагийн уур амьсгал, цаг агаар, усны шинжилгээг олон удаа хийж, даалгаврыг амжилтгүй болгох орчны болон механикийн олон саад бэрхшээлийг даван туулж эсэн мэнд байгаа билээ. Түүнчлэн одоог хүртэл мэдээлэл цуглуулж, гарагийг судалсаар байна. 

Curiosity

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 3)
Хөөргөсөн огноо: 2012 оны наймдугаар сарын 6

Идэвхитэй даалгавар гүйцэтгэж буй Curiosity өмнөх ах нараасаа нэр алдрыг өвлөж авсан ч даалгавар гүйцэтгэхийн цагт хамгийн бага нь болох өөрийгөө арай ядан л батлаж эхэлсэн юм. Түүнтэй харьцуулахад Opportunity бүтээгдсэнээсээ хойш арваад жилийн хугацаанд 40 гаруй судалгаа, шинжлэх ухааны илтгэлүүдийг хийсэн туршлагатай.

Ирээдүйн ровер Mars 2020

Хөөргөх он: 2020

Mars 2020 ровер нь гараг дээрх амьдрал байсан гэх онолын  баталгааг эрж олох даалгавартай.  Түүний загвар нь Curiosity ровероос нэг их ялгарахгүй. 

Ангарагт хүрээд буцаж ирэх Inspiration Mars 

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 4)

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 5)

Хөөргөх огноо: 2018 оны нэгдүгээр сарын 5

Даалгаврын төрөл: Багийн гишүүдтэй Ангараг руу хийх нислэг

Америкийн инженер, JPL-ийн эрдэмтэн байсан Дэннис Титогийн зохиосон "Inspiration Mars" гэх хоёр хүний хөлгийг Ангараг гараг дээр хөл тавиад буцаан авчрах төлөвлөгөөтэй байна. 2018 онд гараг ертөнцүүдийн байршил солигдож Ангарагаас дэлхий рүү ирэх хугацаа ердөө 501 өдөр болж буурах юм. Ингэснээр тус хөлгийг Ангарагаас Дэлхий рүү буцан ирэх шатахууны зарцуулалт буурах буюу "бие даасан эргэлт" гэх боломж гарч байгаа аж. 

Хөлгийн хоёр гишүүнд тохиолдох даалгавар нь эрүүл мэндийн нөхцөл байдалд тийм ч их аюул учруулахгүй бололтой. Сансарын туяанаас шалтгаалсан аминд хүрэх хорт хавдрын боломж гурван хувиас илүүгүй өсөлттэй байна. Гэхдээ Ангараг гараг дээр хөл тавиагүй байсан ч жишиг тогтоосон хугацаан дотор хийгдэх уг даалгаврын амжилт дэлхийн хойч үеийг ямар нэгэн байдлаар зоригжуулах биз ээ. 

Гараг эрхэсийн кракер Insight 

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 6)

 

Хөөргөсөн огноо: 2016 оны гуравдугаар сар
Даалгаврын төрөл: Ангараг гараг дээр газардагч

Insight бол АНУ, Герман, Франц улсуудын сансарын агентлагийн хамтарсан төсөл юм. Энэхүү газардагчийн нэн түрүүний даалгавар бол гараг дээрх олон төрлийн давхаргуудын температур, бүрэлдэхүүн хэсгүүд, гадаргын зузааныг тогтоож, Ангарагийн дотоод бүтцээс мэдээлэл тэмдэглэж авах. Эдгээр мэдээллүүд нь хожим Нарны аймгийн бүтцээс олдсон чулуурхаг ертөнц шиг эх газрын гарагууд хэрхэн бий болж, хөгждөг талаарх бидний цаашдын мэдлэгт ашиглагдана. Ангараг гарагийн экваторын байрлал нь тус кракерийг бүтэн жилийн эрчим хүчний нөөцөө нарнаас авах боломж олгох аж.

Insight-ын ахлах шинжээж Уйллям Брюс Банердт ярихдаа "Бид Insight-аар Ангараг гарагийн дотоод гүний бүрэлдэхүүн, бүтцийн талаарх хэмжилтүүдийг хийлгэж байгаа. Энэ нь бидэнд чулуурхаг гараг хэрхэн хэлбэржиж, хөгждөгийг ойлгоход туслана" гэжээ. 

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 7)

Insight төсөл дуусахад дараагийн шат юу байх вэ?

NASA агентлаг Insight-ийг анхны даалгавраа гүйцэтгэж чадна гэдгийг батлахын оронд түүний даалгавар дээд зэргийн найдвартай байхаар боловсруулжээ. Хэрэв тэд ажлаа сайн хийгээд, Ангараг гараг судалгааны явцад замд гэнэтийн саад учруулчихгүй л бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Ангараг гараг дээрх нэг жилийн зорилгоо давсан шинжлэх ухааны хэмжилтүүдийг хийж чадна гэдэгт найдаж байгаа аж. Мөн Insight-ийн эдгээр судалгааны дараа хэрэгжүүлэх Ангараг гараг дээр нэгэн зэрэг 3-6 газардагч суурилуулах зорилготой төсөл бэлтгэгдэж байна.

Гараг эрхэсийн газрын зураг зүйч Mars Reconnaissance Orbiter

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 8)

Ангарагийн хайгуулын хиймэл дагуул /AXX/

Хөөргөсөн огноо: 2006 оны наймдугаар сарын 12
Даалгаврын төрөл: Ангарагийн судлаач хиймэл дагуул

Ангарагийн хайгуулын хиймэл дагуулыг хөөргөх үед тэнд 1996 оноос хойш аль хэдийнэ хоёр ровер, гурван хиймэл дагуул оччихоод судалгаа хийж байсан билээ. Тиймээс түүнийг удаан хугацаанд амжилттай ажиллах судалгаа шинжилгээг сайтар хангасан байсан юм. АХХ нь цаг агаар судлахын зэрэгцээ шингэн төлөвт усны хайгуул хийж, Улаан нүдэн гарагийн гадаргууг зурагжуулах үндсэн ажил эрхэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд тэр л бидэнд Ангараг гараг дээрх гайхалтай дүр төрхүүдийг нээж өгсөн байгаа. 2008 оны арваннэгдүгээр сар гэхэд АХХ нь Ангараг гарагийн гадаргуу дах нарийн зураглалыг бүрэн дууссанаар Ангарагийн ровер Curiosity-гийн газардах байршлын мэдээллээр хангаж өгч байжээ.

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 9)

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 10)

NASA-гийн бүтээсэн Ангараг гарагийн судлаач гэр бүлийн гишүүд (фото 11)

Анхны даалгавраа бүрэн дуусгаснаас хойш тавдах жилдээ судалгаагаа үргэлжлүүлж яваа АХХ нь шингэн төлөвт ус хайхын зэрэгцээ 1999 онд гараг дээр буусныхаа дараахан гэнэт холбоо тасарсан Ангарагийн Туйлын газардагч/хөдөлгүүр гэмтсэний дараах өндөр хурдны нөлөөнөөс болсон байж болзошгүй/ болон 2003 онд "Ангараг Буухиа"-гаас салсныхаа дараа холбоогүй болсон Европын Сансрын Агентлагийн BIGL 2 -ын үлдэгдлүүдийг хайж байгаа.

Тэрээр мөн ашиглагдах хугацаагаа дуусах хүртэл газардагч болон роверуудын хооронд харилцаа холбоо тогтоож, чиглүүлэх гол хэрэгсэл нь болсоор байх юм. 

 

цааш үзэх