Хайх

Samsung-ийн эвхэгддэг ухаалаг утас үнэхээр гарах гэж байгаа бололтой

Samsung-ийн эвхэгддэг ухаалаг утас үнэхээр гарах гэж байгаа бололтой

Таблет болж чадна

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Samsung компани сүүлийн хэдэн жил эвхэгддэг ухаалаг утас бүтээхээр ажиллаж байсан билээ. Тэгвэл энэ төсөл одоо бодит зүйл болох бололтой. Солонгосын мэдээний ETNews сайтын мэдээллэж буйгаар бол Samsung уг гар утсыг 2017 онд олон нийтэд танилцуулах юм байна

Та эвхэгддэг ухаалаг утас гэж юу вэ гэж гайхаж байж магадгүй юм. Энэ бол дэлгэц нь нумарч эвхэгддэг, буцаагаад дэлгэхэд таблет болж сунадаг гар утас юм. Өөрөөр хэлбэл дэлгэж сунгаад л таблет болчихдог утастай байвал хоёр зүйл авч явахгүй амар болно гэсэн үг.

Өнгөрсөн нэгдүгээр сард Samsung-ийн дэлгэцийн хэлтсийн захирал Ли Чанг хэлэхдээ "Эвхэгддэг OLED дэлгэцийн боловсруулалт төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бид энэ бүтээгдэхүүнийг масс зах зээлд нэвтрүүлэхээр түншүүдтэйгээ ярилцаж байна" гэж байсан юм. Эндээс үзэхэд Ли Чанг эвхэгддэг дэлгэц гэж онцолж дурдсанаас биш эвхэгддэг ухаалаг утасны талаар ямар нэгэн зүйл цухуйлгасангүй. Тэгэхээр тэд эвхэгддэг гар утас хийгээгүй, зөвхөн дэлгэц л бүтээхээр ажиллаж байж болох магадлалтай. 

Гэсэн хэдий ч ETNews сайтынхан Samsung-ийн эвхэгддэг төхөөрөмжийн талаар мэдэх эх сурвалжтай уулзсан гэдгээ баталж байна. Тэдний мэдээллэж буйгаар бол тус эвхэгддэг төхөөрөмжинд одоогоор нэр өгөөгүй байгаа аж. Мөн  энэхүү төхөөрөмж нь ухаалаг утасны хувилбарт 5 инчийн дэлгэцтэй байх ба таблет болгон дэлгэхэд 7 инч болж сунах юм байна. 

Одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй цорын ганц нумарсан дэлгэц бол OLED юм. Samsung компани энэхүү OLED дэлгэцийг өөрсдийн HDTV зурагтны дэлгэц, Samsung Galaxy S6 Edge болон S7 Edge утаснууд дээрээ ашиглаж байна.

цааш үзэх