Twitter-ийн хэрэглэгчид Марк Цукербергийг роботтой зүйрлэлээ
Бас “Monopoly” тоглоомын баатартай
Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан хэргийн талаар өчигдөр АНУ-ын сенатад мэдүүлэг өгсөн билээ. Тэгвэл Twitter-ийн хэрэглэгчид энэхүү мэдүүлгийн үеэр авсан зургуудыг мим болгон хувиргасан байна. Эдгээр мимийг харахад зарим хүмүүс Марк Цукербергийг элэглэсэн бол, өөр хэсэг хэрэглэгчид үйл явцад оролцсон сенатын гишүүдийг егөөдсөн байлаа. Ихэнх хүмүүс Марк Цукербергийн хачирхалтай гаднах төрхийг онцолж түүний үйл хөдлөлийг роботтой зүйрлэжээ.
"Марк Цукерберг робот байх 100% магадлалтай"- @MikeTokes гэх хэрэглэгч бичжээ.
"Цукерберг гүрвэл биш, тэр бол зүгээр л ард нь зогсож байгаа хүнээр удирдуулдаг робот"- @Notpatflanigan
"Тэр өөрийгөө хүн гэдэгт улс орныг итгүүлэх гэж хичээж байна"- @BasedMonitored
"Уучлаарай, ямар ч робот хэрэггүй" - @LumenExLume
Түүнчлэн олон хүмүүс Марк Цукербергийн хэлсэн "Facebook бол монополь биш" гэх үгийг элэглэж, түүнийг алдарт "Monopoly" тоглоомын баатартай зүйрлэсэн байна.
Facebook олон нийтийн сүлжээ 87 сая хэрэглэгчийн мэдээллийг Cambridge Analytica компанид задруулсан хэргийг АНУ-ын сенат авч хэлэлцсэн бөгөөд энэхүү хурал нь нийт таван цаг гаруй үргэлжилжээ. Энэ үеэр Марк Цукерберг болсон хэрэг явдлын талаар мэдүүлэг өгч, сенатын гишүүдийн асуусан асуултанд хариулсан юм.