Хайх

Бюрогийн хотын хөтөч: Москва

Бюрогийн хотын хөтөч: Москва

Мирослава Думагийн сонголт

Text: Диана Пашковская


Сайт: Buro 24/7 Australia

Оросын нийслэл Москва хотын нууцлаг, сонирхолтой газруудыг зааж ѳгѳх хүнийг бодоход хамгийн түрүүнд Мира бидний санаанд орлоо

Бюро брэндийн ресторан, дээд зэрэглэлийн зочид буудлууд, заавал очиж үзэх сонирхолтой дэлгүүрүүд гээд л Москва хотын гайхамшгийг хэнээс ч илүүтэйгээр сайн мэдэх хүн бол Бюро 24/7 -гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума юм. Загварын ертөнцийн одын сонголт таны аялалд амт нэмэх болно шүү.

Ѳглѳѳний цай болон ѳдрийн зоог барих газрууд

1. Buro Canteen, facebook.com/buro247food

Энэ бол тухтай, олон тѳрлийн эрүүл хоолны сонголттой ресторан. Би ѳѳрийнхѳѳ жорын хатаасан жимс, авакадотой quinoa салат, эсвэл ахлах тогоочийн нэрийн тахиатай tandoori салатыг санал болгож байна.

Рочдельская гудамж 15, 13-р байшин
+7 495 532-55-53

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 1)

Toп 3 ресторан

1. Др.Живаго, drzhivago.ru

Кремийн эсрэг талд байрлах үзэсгэлэнтэй, орчин үеийн рестораны хананаас та XX зууны алдарт зураачид болох Малевич, Петров-Водкин, Дейнека, Самохвалов нарын тод ѳнгийн гайхалтай зургуудыг харах болно.

Моховая гудамж 15, 1-р байшин
+7 499 922-01-00

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 2)

2. Kaфе Пушкин, café-pushkin.ru/en/

Оросын аристократуудыг санагдуулам эртний барилгад байрлах өнө эртний түүхтэй ресторан.

Тверск өргөн чөлөө, 26-А байшин
+7 (495) 739-00-33

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 3)

3. Поехали, poexa.li

Энэхүү тохилог, тухтай рестораныг Оросын телевизийн нэрт хѳтлѳгч, дэлхийг тойрон аялагч Елена Чекалова нээсэн юм. Тэрбээр аялж явахдаа хоолнуудынхаа санаа, жорыг олж цуглуулжээ.

Петровка гудамж 30/7
+7 495 419-00-88

Toп 3 коктейль баар

1. Денис Симачев, facebook.com/dsbar

Москва хотын хамгийн эртний баарнуудын нэг болох энэ газар 7 хоногийн турш 24 цагаар нээлттэй байдаг. Энэ газар сонирхолтой интерьер засал, сайн коктейль, хамгийн шилдэг парти зохион байгуулдгаараа алдартай.

Столешников гудамж, 12/2
+7 495 629-80-85‬

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 4)

2. Чайная Tea & Cocktails, facebook.com/chainayabar

Хотын хамгийн нууц бааруудын нэгтэй танилцаарай. Хятад стильтэй энэхүү жижиг газар саяхан дэлхийн шилдэг 50 баарны нэгээр шалгарсан юм. Ѳргѳн сонголттой коктейль, амттай хятад хоол, жинхэнэ Москвагийн залуустай цагийг зугаатай ѳнгөрүүлэх боломжтой газар. Сануулж хэлэхэд тэнд очихын тулд эхлээд зарим хүмүүстэй найз болох нь чухал шүү.

1-я Тверская-Ямская гудамж, 29/1
+7 495 967-30-52

3. Мendeleev Bar, mendeleevbar.ru

Энэ баар нь жижигхэн Хятад кафены хойд хаалганы цаана нуугдаж байгаа. Дэлхийд алдартай, ялангуяа орос хүний гараар бүтсэн тѳрѳл бүрийн коктейлийг эндээс амсаж үзэх боломжтой.

Петровка гудамж 20/1
+7 495 625-33-85

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 5)

Санал болгох дөрвөн шилдэг зочид буудал

1. Fresh Wind Hotel, freshwindhotel.ru

Үзэсгэлэнт ногоон байгаль, гайхалтай архитектур шийдэлтэй энэ тухлаг буудалд гэр бүл, найз нѳхѳдтэйгөө амрахад нэн тохиромжтой.

Kурово тосгон, Подмоскове
+7 495 777-26-65

2. Ararat Part Hyatt, moscow.park.hyatt.com

Хотын тѳвд байрлалтай 5 одтой дээд зэрэглэлийн зочид буудал. Улаан талбай болон Гэгээн Базилийн сүм эндээс маш ойрхон харагдана.

Неглинная гудамж 4
+7 495 783-12-34

3. Дөрвөн улирлын Москва, fourseasons.com/Moscow/

Улаан талбайн хажуухан, Их Театраас хэдхэн минут алхаад хүрэх хотын тѳвийн дэлгүүрүүдийн гудамжинд байдгаараа энэ буудал онцгой. Энд таныг хамгийн сайн үйлчилгээ болон үзэсгэлэнт орчин хүлээж байна.

Охотный ряд гудамж 2
+7 499 277-71-00

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 6)

4. Ritz-Carlton Moskow, ritzcarlton.com

Бас нэгэн хотын тѳвд байрлалтай шилдэг зочид буудал. Ойр орчимд нь хангалттай их дэлгүүр, музей, баар, ресторанууд байгаа бөгөөд аль руу нь ч 5-10 минут алхаад очиж болно.

Тверская гудамж 3
+7 495 225-88-88

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 7)

Shopping: Оросын болон гадаад дизайнеруудын дэлгүүрүүд

1. Аizel, aizel.ru

Симачев баарны ард байрладаг энэхүү гурван давхар байшингаас та дэлхийн шилдэг брэндүүд болох Balmain, Gucci, Proenza Shouler, Yves Saint Lauren, Christian Dior-ын бутикүүдыг олох боломжтой.

Столешников переулок 10/3
+7 495 629-95-01

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 8)

2. Le Form, leform.ru

Москва хотын хамгийн хуучин концепци дэлгүүр. Авангард брэндүүд болох Maison Martin Margiela, Dries Van Noten, Helmut Lang, Acne, болон Band of Outsiders энд бий.
Поварская гудамж 35/28
+7 495 691-82-20

3. KM 20, km20.ru

Нью-Йорк хотод байдаг "Dover Street Market"-ын Москва дахь хувилбар. Эндээс та олон улсын брэндүүд, Оросын хамгийн сонирхолтой дизайнерууд болох Гоша Рубчинский, ZDDZ, Тигран Аветисян, Nina Donis, болон Walk of Shame нарын бүтээлүүдийг авч болно. Энд та дэлгүүр хэсэхээс гадна кафед суух, ширээний теннис эсвэл PlayStation тоглож ч болох юм.

Кузнецкий Мост гудамж 20
+7 495 623-78-88

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 9)

4. Цум, tsum.ru

1908 онд байгуулагдсан Цум дэлгүүр бол Улаан талбай, Их театрын хажууханд байрладаг хотын тѳвийн чухал цэг. Та энд ирэхдээ Gucci, Prada, Miu Miu, Marc Jacobs, Louis Vuitton брэндийн дэлгүүрээр зочлохоос гадна ойролцоох ресторан, кафе болон гэр ахуйн дэлгүүрээр хэсэхээ мартуузай.

Петровка Гудамж 2
+7 495 933-73-00

Aмьд хѳгжим сонсох шилдэг газрууд

1. Дом Музыки, mmdm.ru/en/

Дотоодын болон гадаадын симфони оркестор, найрал дуу, гоцлол хѳгжимчид, дуурийн дуучид, балет, жааз хамтлаг, үндэсний ансамблийн тоглолтуудыг энд үзэх боломжтой.

Космодамианская набержная 52/8
+7 495 730-10-10

2. 16 тонн клуб, паб & ресторан, 16tons.ru/en/

Москва хотын тѳвд байрлах Англи хэв маягийн хамгийн эртний ресторануудын нэг бол 16 тонн клуб. Та бүжиглэнгээ бас сайхан хоол идэх хүсэлтэй байвал энд ирээрэй.

Пресненский Вал, 6/1
+7 499 253-53-00

3. Strelka Institue, strelkainstitute.com

Мосвквагийн залуучууд ихтэй бас нэгэн алдартай газар. Зун цагт Strelka амьд хөгжмийн тоглолттой гол газар болдог - Solange Knowles, King Krule, Mark Ronson, Black Lips, bolon What So зэрэг алдартнууд бүгд энэ тайзан дээр гарч байлаа.

Берсеневская Набережная, 14/5А
+7 495 771-74-16

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 10)

Топ 3 галерей

1. "Гараж" орчин үеийн урлагийн музей, garageccc.com/en

Даша Зуковагийн үүсгэн байгуулсан "Гараж" нь жуулчид, нутгийн оршин суугчдын сонирхлыг ихээр татдаг газар бөгөөд 2012 оноос Горькийн Парк руу нүүсэн юм. Энд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан орчин үеийн урлагийн бүтээлүүд байхаас гадна хөгжмийн тоглолтуудаараа алдартай.

Крымский Вал гудамж, 9/32
+7 495 645-05-20

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 11)

2. Улсын Третьяковын Галерей, tretyakovgallery.ru/en/

Москватай танилцахыг хүссэн хүн алгасаж болохгүй чухал газруудын нэг. Энэ бол Москва хотын хамгийн эртний музей бөгөөд XII зууны Оросын уран бүтээлчдийн уран зураг, уран баримлуудаар баялаг сан хөмрөгтэй.

Лаврушинский переулок 10
+7 499 230-77-88

3. Мультимедиа Арт Музей, mamm-mdf.ru/en/

Энэ газар "Гэрэл зургийн музей" гэх нэрээрээ алдартай. Үзэсгэлэн нь тогтмол шинэчлэгддэг энэхүү дөрвөн давхар байшин дотор үнэхээр гайхамшигтай цуглуулгуудыг олонд дэлгэдэг билээ.

Остоженка гудамж 16
+7 495 637-11-00

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 12)

Өвөл , зуны үеэр чөлөөт цагаа өнгөрүүлэх шилдэг газрууд

1. Музеон Парк ба Горькийн Парк, park-gorkogo.com/eng/
muzeon.ru/

Энэ хоёр цэцэрлэгт хүрээлэнд шинэчлэлт хийснээс хойш хүн бүр чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрууд болсон юм. Хиймэл нуурын эрэгт орших энэ газар руу хүмүүс зунд нь салхинд гарах, өвөлдөө тэшүүрээр гулгах гэж ирэхэд төгс тохирдог. Кафе, үнэгүй йогийн хичээл, скэйтийн талбай, задгай кино театр гээд цагийг зугаатай өнгөрүүлэх олон сонголт энд бий.

Крымский вал гудамж 9
+7 495 995-00-20

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 13)

2. Патриаршие пруды

Патрики нэрээрээ олонд илүү танигдсан энэхүү шидэт орон зай нь нэгэн үед алдарт зохиолч Михаил Булгаковын гэр байжээ. Өвлийн цагаар энд мөсөн дээр гулгахаар очиж болох ба тод гэрлүүд дунд амьд хөгжим, халуун дарс, мөсөн баримлуудыг харж таашаал авч аз жаргалтай мөчүүдийг мэдрээрэй.

Тверская гудамж 12/7

Хотыг харах боломжтой шилдэг байршлууд

1. Sky Lounge, skylounge.ru/en/

Москва хотыг бүхлээр нь харах ховорхон боломж олгодог дээд зэрэглэлийн шилдэг хоолоор үйлчилдэг ресторан.

Ленинский өргөн чөлөө 32А, 22-р давхар
+7 495 781 5775

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 14)

Магадгүй таны өмнө дуулж байгаагүй жуулчдын очих дуртай газрууд

1. VDNH, vdnh.ru/en

"Үндэсний Эдийн Засгийн Ололт Амжилтын Үзэсгэлэн" гэх энэ газар нь ЗХУ-ын үеийн сүрлэг барилгуудтай аварга том парк юм. Өнгөрсөн өвөл VDNH -ны байгуулсан аварга том мөсөн гулгуурын талбай нь Европ дах хамгийн том талбайгаар шалгарсан билээ.

Мира өргөн чөлөө 11
+7 495 544-34-00

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 15)

Экспертийн сонголт

1. "Чайка" усан сан, chayka-sport.ru

Мосвквад зочлогсод энэхүү халуун усан санд ирж, ууранд суух дуртай.

Турчанинов переулок 3/1
+7 499 246-13-44

Дасгал, бэлтгэл хийх шилдэг газрууд

1. Pro Trener, pro-trener.ru

Энэхүү онцгой фитнесс клуб нь шилдэг бэлтгэлийн хөтөлбөрүүдтэй ба хот дотор дөрвөн салбартай тул өөртөө ойрхон салбар олоход хялбар байх болно.

2. Rocky Road Gym, rockyroadteam.ru

Бокс сонирхогчдын амжилтын гараагаа эхлүүлж, бэлтгэл, сургуулилтыг төгс хийж болох газар.

Кутузовын өргөн чөлөө 12
+7 985 970-08-59

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 16)

Шилдэг спа

1. Buro Beauty, burobeautysalon.ru

Биеийн алжаалаа тайлж, оюун санаагаа тайвшруулах шилдэг газар. Энд үс засуулахаас эхлээд жин хасах хөтөлбөр гээд гоо сайхан болон эрүүл мэндэд тустай олон төрлийн үйлчилгээ авч болно.

Рочдельская гудамж 15/7
+74956538563

Бюрогийн хотын хөтөч: Москва (фото 17)

Гэрийн тавилга болон бусад эд зүйлс худалдан авах газрууд

1. Maharaja interiors ба Измайловский зах

Урьдчилан сануулахад энэ хоёр газраар хэсэхэд нэлээд их цаг зарцуулна шүү. Энд таныг сатааруулах маш олон сонирхолтой бараанууд байгаа бөгөөд та бүгдийг нь гэр лүүгээ авч явмаар санагдах нь гарцаагүй.

 

цааш үзэх