Хайх

Google компани \"Touring Bird\" нэртэй аяллын хөтчөө танилцууллаа

Google компани "Touring Bird" нэртэй аяллын хөтчөө танилцууллаа

Аяллыг тань улам хялбар болгоно

Text: Buro.Mongolia


Google компанийн үүсгэн байгуулсан Area 120 инкубатор Touring Bird нэртэй аяллын хөтчөө танилцууллаа. Touring Bird гэх аяллын хөтчийн тусламжтайгаар аяллын маршрутаа сонгох, сонгосон газраа очоод юу хийх боломжтой зэргийг нэг дороос олж мэдэх боломжтой ба төсөвтөө тааруулан аяллаа төлөвлөх гээд аялалтай холбоотой асуудлыг нэг дор, хялбараар шийдэх боломжтой юм.

Одоогийн байдлаар хүмүүсийн түгээмэл аялдаг болон аялахыг хүсдэг газрууд болох Нью-Йорк, Парис, Чикаго, Бостон, Амстердам, Берлин зэрэг хотуудын дэлгэрэнгүй мэдээллүүд оржээ. Тухайлбал Нью-Йорк хотын тухай мэдээлэл рүү нэвтэрвэл хотын хамгийн алдартай гурван газар, хоттой танилцах үнэгүй аяллуудын хуваарь, Instagram-д зориулсан зураг дарах газар, рестораны мэдээлэл гээд хэрэгцээтэй бүхий л зүйл багтсан болохыг харж болно.  Хамгийн гол нь Touring Bird хөтөч нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд апп зэрэг нэмэлт зүйл татахгүйгээр шууд веб хөтчөөр хандах боломжтой юм. Хэрэв та дээрх хотууд руу аялахыг хүсч байвал Touring Bird хуудсаар заавал зочилж, төлөвлөгөөгөө гаргаарай.

 

 

цааш үзэх