Швейцарийн Альпийн нуруун дахь задгай зочид буудал
Тэг одтой зочид буудал
Энэхүү концепц зочид буудал нь "The only star is you" буюу "Ганцхан од нь та" гэх уриатай. Гэхдээ энэ тунхаг нь "Та бол хамгийн чухал зочин тул танд бүхнийг зориулж үйлчилнэ" гэдгээс өөр давхар утга илтгэнэ. Мэдээж зочин хамгийн чухал ч гэлээ энэ газрын зэрэглэлийг тодорхойлох ямар ч од байхгүй. Тиймээс л ганцхан од нь энд ирж байгалийн сайхныг таашаагч зочин болж байгаа юм.
Энэхүү буудал нь Швейцарийн зүүн өмнөд хэсэгт орших Граубюнден ууланд байдаг. Null Stern-ий уг концепц зочид буудал зочиддоо хоёр хүний өргөн ор, байгалийн үзэсгэлэнт дүр зураг ба тэнгэрт гялалзах оддыг санал болгодог. Зочид буудлын "өрөөнд" ямар ч хана, хаалга, дээвэр байхгүй ба хоёр шүүгээ, хоёр өдрийн гэрэл л бий. Түүнчлэн, зочдод хувийн өрөөний үйлчлэгч дагалдаж ирнэ. Гэхдээ хэтэрхий тухлах боломж хомс. Учир нь зочид буудалд цаг агаарын хүндрэлээс гадна бас нэг асуудал байгаа. Тэр нь юу вэ, гэвэл ариун цэврийн өрөө зочид буудлаас арван минут алхах зайд оршдог. Тиймээс, сайхан цаг агаар, уулын гуталтай байхад ийм зочид буудалд байрлахад асуудалгүй.
Хэрэв та уг концепц зочид буудалд байрлахыг хүсвэл, хавраас эхлэн намрын улирал дуустал захиалга өгч болно. Энд нэг шөнө буудаллах төлбөр нь 255 доллар юм байна.