Хайх

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна

Бюро 24/7 ярилцлага

Text: Buro.Mongolia


Зураг:

Телепорт хийх чадвартай систем хэмээн хүмүүс нэрлэж байгаа Periscope аппын үүсгэн байгуулагч Кэйвон Бэйкпортой уулзаж ярилцлаа

Periscope-ын үүсгэн байгуулагч Кэйвон Бэйкпорийн хувьд өнгөрсөн жил түүний бизнес гараандаа гарсан эхний жил байсан ч итгэмээргүй өндөр амжилтанд хүрсэн юм. Хүмүүс Periscope-ыг яг л телепорт хийх боломж мэтээр хүлээн авч, цахим ертөнцийн хэрэглэгчид хошуурах болсон. Тэгвэл энэхүү шинэхэн аппыг хэрхэн бүтээсэн тухай асуухаар манай сэтгүүлч Сан Франциско хотыг зорьлоо.  
Апп олон нийтэд хүрээд ердөө найман сар болсон ч аль хэдийнэ App Store-ooс "Оны шилдэг апп" өргөмжлөлийг авсан байна. Одоо Periscope-ын арван сая гаруй хэрэглэгч Мишель Обамагийн илтгэлийг шууд сонсож, Ice Cube-ийн ярилцлагын шоуг дэргэд нь байгаа мэт үзэж, Карл Лагерфельдын шинэхэн цуглуулгын зураг авалтын явцтай тэр дор нь танилцах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл хүн бүр сурвалжлагч болж, бяцхан шууд дамжуулалт хийх боломжтой болсон гэсэн үг.

Periscope богино хугацаанд өргөн хүрээнд тархсан нэг гол хөшүүрэг нь Twitter-тэй хамтарсан явдал. Хэрэглэгчид шууд дамжуулж буй бичлэгээ Twitter-т тэр дор нь нийтлэснээр олон зуун сая хүний анхаарлыг өөртөө татаж чадах боломж нээгдсэн юм. Тэгвэл энэ бүхэн хэрхэн эхэлсэн юм бол?

2013 онд Кэйвон Турк улсын Таксимын талбайн дэргэд байрлах зочид буудалд байхдаа нэг зүйлийн талаар эргэцүүлжээ. Кэйвон "Хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг гар утасны тусламжтайгаар дүрст мэдээллийг тэр дор нь дамжуулах, аюулгүй байдлаа хангахад хэрэгцээтэй технологи бий болов уу" гэж бодсон байна. Учир нь энэ үед Турк улсад үймээн самуун ихтэй, нөхцөл байдал санаа зовоохуйц хэмжээнд байсан аж. Түүний санаа нь иймэрхүү дайн самуун, нийгмийн тогтворгүй нөхцөл байдалтай орнуудын хүмүүст туслах ямар нэг хэрэгтэй зүйл байх ёстой гэсэн бодол байв. Гэвч тэр үүнийг байдаг эсэхийг хайж үзээд тийм зүйл гараагүйг олж мэджээ. Тиймээс тэр энэ санаагаа найз Жойтойгоо баяжуулж, жилийн хугацаанд бэлэн болгон, хөрөнгө оруулагч хайж эхэлсэн байна. Улмаар тэр Twitter-д ажилладаг, их сургуулийнхаа хуучин найзтайгаа кофе уух зууртаа Periscope-ын талаар танилцуулж анхны алхмаа хийжээ. Энэ нь маш амжилттай болсон бөгөөд хүмүүс тэднийг 100 сая долларын гэрээ хийсэн гэж ярилцдаг аж.

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 1)

Өдгөө 27 настай залуу зохион бүтээгч залууд Periscope-с гадна хэд хэдэн амжилттай хэрэгжүүлсэн төсөл байжээ. Тэдний дунд TerriblyClever, iStanford гэх аппууд орно. Тэр эдгээр аппыг Станфордын их сургуульд сурч байх хугацаандаа бүтээжээ. Түүний багийн амжилтанд мэдээж шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл маш их нөлөөлсөн боловч тэднийг "Азтай" залуус гэж тодорхойлоход буруудахгүй. Учир нь Сан Францискод маш олон шинийг санаачлагчид, бизнесийнхээ гарааг эхлүүлэх гэсэн залуус хөрөнгө оруулагч хайж өөрсдийн төслөө эхлүүлж чадахгүй сууж байгаа. Харин Periscope-ийн залуус аппаа гаргасан даруйдаа маш том хоёр хөрөнгө оруулалтыг авч чадсан юм. Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 2)

Гэнэтийн бөгөөд гайхалтай зүйлс танд сүүлийн үед их тохиолдсон тухай бүгд мэдэж байгаа. Тэгвэл таны бүтээсэн зүйл Лэйди Гага, Селена Виллиамсын гарт байгааг мэдэхэд, аль эсвэл таны нэр Форбес сэтгүүлийн хамгийн бүтээлч 40 хүртэлх 40 залуугийн жагсаалтанд орсон байгааг хараад таны толгойд юу орж ирсэн бэ?

Энэ бүхэн мэдээж бодит биш, яг зүүд шиг л санагддаг. Саяхан л гэхэд Нью-Йорк хотод байрладаг Twitter компаний байран дээр Ice Cube, Кевин Харт хоёр миний аппыг ашиглаж байсан. Tэр ч бүү хэл манай гэрийнхэн над руу залгаад, "Ice Cube-ийг харсан уу" гэж надаас асуусан. Эцэг, эх минь Ice Cube-ийн талаар ярьж байхыг би хэзээ ч хараагүй. Тэд маш догдолсон байсан учраас би ч мөн адил Periscope ашиглан тэдний бичлэгийг үзсэн. (тухайн бичлэг 24 цагийн дотор хүчинтэй) Энэ мэтээр хүмүүс бидний аппыг ашиглаж байгааг харахад маш их баярлаж, догдолдог. Магадгүй бид үүндээ ханачихвал илүү ихийг бүтээж чадахгүй зогсчихож мэднэ. Тиймээс бид улам илүү сайн зүйлс бүтээхийн төлөө амжилтандаа баярлаж, хөөрснөө бага зэрэг хойш тавьдаг гэж хэлж болно. Гэхдээ л наймхан сарын дотор хийсэн зүйлээ харахаар заримдаа өөрсдөөрөө бага ч гэсэн бахархдаг.

Хүмүүс энэхүү аппыг хэрхэн ашиглаж байна вэ? Бусад алдартай аппууд шиг өдөрт хэдэн зуун удаа шалгах хэрэг тэдэнд гарах уу?

Periscope-ын нэг онцлог гэвэл, хэрвээ таны гэрийнхэн өөрт чинь санаа зовж, юу хийж байгааг чинь мэдэхийг хүсвэл тэд шууд л мэдээлэл авч санаагаа амраах болно. Мэдээж хэрэг дэлхий даяар юу болж байгааг мэдэхийг хүссэн, сонирхсон хүн бүр үүнийг хэрэглэх боломжтой. Бусад нийгмийн сүлжээнээс ялгаатай нь маш өргөн хүрээг Periscope хамарч чадсан. Хэрвээ та гадаадад сурдаг, гэрээ санаж байвал манай аппыг ашиглаж, өөрийнхөө эх орондоо болж буй үйл явдалд оролцож, магадгүй арван минутын өмнө болсон зүйлийг нөхөн үзэх боломжтой юм. Эх орондоо болж буй зүйлсийг тэр дор нь үзэх боломжтой систем үүнээс өөр байхгүй гэдэгт би итгэлтэй байна.

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 3)Тэгвэл таны хувьд Periscope болон телевизийн ялгаа юу вэ? Ямар давуу тал Periscope-д байна вэ?

Телевиз бол нэг ёсны идэвхгүй мэдээллийн хэрэгсэл гэж хэлж болно. Учир нь та тэдний өгсөн зүйлийг л мэдээ болгож авна. Үүнээс хэтрэхгүй. Харин Periscope танд мэдээг шууд хүргэхээс гадна тухайн нөхцөл байдлыг амьд мэт мэдрэх, туулах боломж олгодог. Жишээ нь аппаа ашиглаж би Сербийн хилийг давж буй Сирийн дүрвэгчдээс герман сэтгүүлч ярилцлага авч буй бичлэгийг үзсэн юм. Тэр үед би сэтгүүлчээс нөхцөл байдлыг тодруулсан асуулт асуусан ба тэр ч мөн тэр дор нь хариулж байсан. Энэ бол мэдээг бид харилцан бие, биедээ шууд дамжуулж буйн нэг баталгаа юм. Бидний хийсэн бас нэгэн зүйл бол үүнийг жинхнээсээ шууд байхаар хийж чадсан. Телевиз танд 45-80 секундээр хоцорч хүрдэг бол манай апп ердөө л хоёр секундээр хоцордог юм.

Өнгөрсөн нэг жилийг гурван үгээр тодорхойлооч гэвэл та "солиотой" гэдгээс гадна ямар үгс сонгох вэ?

Солиотой гэдэг үгийг ашиглаж болохгүй хэрэг үү? Тэгвэл би итгэмээргүй, онцгой, мөн нойргүй гэдэг гурван үгийг сонгоно.

Periscope аппыг шинээр хэрэглэхээр зэхэж буй хэрэглэгчиддээ таны зүгээс санал болгох гурван зөвлөгөө юу вэ?

Нэгт үзэгчидтэйгээ харилцаа тогтоо. Энэ бол хийх ёстой хамгийн энгийн бөгөөд эхний алхам юм. Үүгээрээ Periscope онцгойрдог. Учир нь өөрийнхөө хийж буй зүйлсийг бусдад таниулж, магадгүй тэдэнд үүгээрээ та бага ч гэсэн туршлага олгож байна гэж ойлгох хэрэгтэй. Тэдэнтэй нээлттэй байх нь илүү хөгжилтэй болгох болно. Хоёрт, хамгийн гол нь та бичлэг хийж буй учраас камераа бариад бичсээр л байгаарай.  Гуравт гэвэл, таныг хүмүүс үзэж байгааг хэзээ ч битгий мартаарай. Та бол зураглаач юм.

 

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 4)Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 5)

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 6)Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 7)

Бид мөн Кэйвон Бэйкпорын хувийн сонирхлыг тодорхойлох, цөөн блиц асуулт бэлдсэн юм. 

Кино эсвэл олон ангит кино - КИНО
Star wars эсвэл Hunger Games - МЭДЭЭЖ STAR WARS.
Spotify эсвэл Pandora - SPOTIFY
Тайлор Свифт эсвэл Канье Уэст - Хэдийгээр би Tайлорын фэн ч гэлээ хэн нэгэнтэй уулзаад ярилцах боломж олдвол Каньег сонгоно.
Доналд Трамп эсвэл Обама - ОБАМА
Iphone эсвэл Android - IPHONE
Tesla эсвэл BMW - TESLA-гийн түлхүүрээ эргүүлэв.
Цанаар гулгах эсвэл сноубоард - ЦАНА
Бургер эсвэл эрүүл хоол - БУРГЕР. Миний тархи эрүүл хооллолт гэж байгаа ч зүрх сэтгэл минь бургер гэдэг.
Ном эсвэл Сэтгүүл - НОМ
Найзынхаа төрсөн өдрөөр залгах уу аль эсвэл зурвас явуулах уу? МЭДЭЭЖ ЗАЛГАНА. Харамсалтай нь одоогийн 16 настнууд бие биедээ зурвас илгээж эсвэл snapchat ашиглан мэнд хүргэцгээдэг болж.

 

Periscope аппыг бүтээж,100 сая долларын гэрээ хийсэн Кэйвон Бэйкпор ярьж байна (фото 8)

 

цааш үзэх