Италичууд үнэрлэх, амтлах, харах зэрэг мэдрэхүйдээ хамгийн их ач холбогдол өгдөг онцгой ард түмэн. Тэдний хувьд хайртай хүмүүстэйгээ амттай хоол хийж идэх, гайхалтай урлагийн бүтээлүүдийг харж бишрэх, загварлаг хувцас өмсөх болон анхилуун үнэртэн хэрэглэх нь нэн чухал бөгөөд эдгээрээс амьдралынхаа баяр баясгаланг олж авдаг билээ.
Ийм ч учраас бид үнэртэн, сүрчгээр мэргэшсэн Италичуудын нэгэн шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Италийн үзэсгэлэнт Тоскана мужийн Монтепулчиано тосгоны гайхалтай байгалиас сэдэвлэсэн Dolce & Gabbana брэндийн 2020 оны цоо шинэ үнэртэн нь амтлагчит модлог үнэртэй бөгөөд өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, төрөлхийн манлайлагч, бусдыг татах увдистай, “Амьдралынхаа хором мөч бүрт хаан байж чаддаг” бүх эрчүүдэд зориулан бүтээгджээ.
Дэлхий нийтэд олон эрчүүдийн зүрх сэтгэлийг татаж буй энэхүү үнэртний Монгол дахь нүүр царайгаар Rokit Bay нэрээр алдаршсан Баярсайхан сонгогдон хамтран ажилласан байна. Түүний өөртөө итгэлтэй хэрнээ даруу төлөв байдал болон бусдад нөлөөлж, манлайлж чаддаг хүчирхэг чанарууд уг бүтээгдэхүүнийг төгс илэрхийлэх мэт. Тэрээр орсон салбар, эхлүүлсэн ажил бүртээ тууштай байж, амжилт гаргадаг төдийгүй гэр бүлийн үнэ цэнийг залуу үеийнхэндээ харуулж зөв амьдралын зарчмыг үлгэрлэж буй олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн юм.
Уг үнэртэн нь Dolce & Gabbana брэндийн 2019 онд гаргаж байсан K by Dolce & Gabbana Eau de Toilette үнэртний илүү тод, амтлагчит ангиллын хувилбар бөгөөд алдартай үнэртэн бүтээгчид болох Дафна Бюже, Натали Лорсон нарын бүтээл юм. Найрлагадаа циперус ургамлаас гаргаж авсан хүчтэй модлог ноoтоос гадна сэнгэнэсэн кардамом болон Инжир ургамлын шүүс агуулсан нь өмнөх хувилбартай харьцуулбал илүү эршүүд, хурц, дур булаам үнэртэй болжээ.
Харин үнэртний савлагааны хувьд ихэс дээдсийн хувцаснаас сэдэвлэн, хааны титмийг дүрсэлсэн чамин, мөнгөлөг таглаатай ба түүн дээрээ гүн хөх өнгийн номин чулууг гар аргаар шигтгэж өгснөөрөө онцлогтой. Үнэртний шилэн саван дээрх титэмтэй К үсэг нь "King" буюу хаан гэсэн утгыг илэрхийлэх ба уламжлалт загварын хааны титмийг орчин үеийн минимал бичиглэлтэй хоршуулан бүтээжээ.
Үнэртнийг албан ёсны эрхтэйгээр БИШРЭЛТ БЬЮТИ дараах салбаруудаар худалдаалж байгаа юм.
Bishrelt Beauty
Утас: 70128977
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт