Нүүрний улайлтыг тайвшруулах аргууд
Дасгал хөдөлгөөн хийх нь бидний арьсанд олон талын ач тустай гэдэг нь нууц биш билээ. Дасгалын явцад ялгардаг хөлс нь арьсны нүх сүвийг цэвэрлэдэг бол эрчимтэй хөдөлгөөн хийх нь биеийн цусны эргэлтийг сайжруулдаг тул улмаар арьсны өнгөн давхаргын эсэд илүү их тэжээллэг бодис хүргэдэг байна. Мөн спортоор хичээллэснээр аз жаргалын даавар болох эндорфин ялгарч, өөрийгөө илүү эрүүл, чийрэг болж буйгаа тогтмол мэдэрдэг нь нүүрний арьсанд эерэгээр нөлөөлдөг юм.
Гэсэн хэдий ч дасгал хийсний дараа зарим хүмүүст тууралт (энэ нь цэвэрлэгээ дутуу байгаатай холбоотой), арьс унжилт (хурдан жин хаяснаас болдог) эсвэл нүүрний улайлт ажиглагддаг. Тэгвэл энэхүү ихэнх хүмүүст таагүй мэдрэмж өгдөг арьсны улайлтын талаар дэлгэрэнгүй ярилцацгаая.
Дийлэнх тохиолдолд дасгалын дараах улайлт нь цайвар арьстай хүмүүст илүү илэрдэг. Мөн спортоор хичээллэх үед бидний биеийн хэм нэмэгддэг учраас арьс улайх нь хэвийн л үзэгдэл юм. Дасгал хийх явцад биеийн хэмийг хэвийн түвшинд байлгаж, дулааны солилцоог нэмэгдүүлэхийн тулд бие организм маань арьсны гадаргуу руу илүү их цус дамжуулдаг байна. Тэгэхээр энэхүү механизм нь нүүрний цусны судсыг өргөсгөж, улайлт үүсгэдэг билээ.
Мэдээж нүүрний арьс улайх нь сөрөг үр дагаваргүй ч зарим цайвар бөгөөд маш эмзэг арьстай хүмүүсийн хувьд дасгал хийсний дараа нүүрний арьсаа хэвийн байдалд оруулахад тийм ч амар биш байдаг.
Дээр дурдсанчлан, дасгалын дараах улайлт бол бие организмд тохиолддог ердийн л зүйл бөгөөд үүнийг эмчлэх тусгай эм тариа байдаггүй. Гэсэн хэдий ч улайлтыг хурдан арилгах хэд хэдэн арга бий. Үүнд:
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт