Тослог арьсанд зориулагдсан шилдэг нүүр цэвэрлэгчид: Гель, хөөс ба мусс

Арьсан дээрх нүхийг багасгаж, гялтганасан эффектийг бууруулна

Kiehl's брэндийн гель-хөөс

Хумсан цэцгийн хандтай энэхүү холимог цэвэрлэгч нь өөрийн үрэвслийн эсрэг, ариутгах үйлчилгээгээрээ алдартай бөгөөд тослог бөгөөд асуудалтай арьсанд хамгаас тохиромжтой. Усанд хүргэсэн даруйд бүтээгдэхүүний гель бүтэц хөөс болон хувирдаг. Энэхүү гель-хөөсийг ашиглахдаа эхлээд гарынхаа алган дээр түрхэж, дараагаар нь массаж хэлбэрийн хөдөлгөөнөөр арьсаа цэвэрлэхийг бид зөвлөж байна. Бүтээгдэхүүн арьсыг зөөлөн цэвэрлэж, найрлага дахь глицерин нь арьсанд чийг өгөх болно.

Dr. Brandt брэндийн цэвэрлэгч гель

Тослог ба асуудалтай арьсанд зориулагдсан энэхүү гель цэвэрлэгчийн найрлагад салицилийн хүчил, байгалийн ариутгагч, цайны модны тос болон цагаан бургасны холтсын ханд ордог бөгөөд эдгээр орц нь тослогийг өөртөө шингээж, арьсыг матт эффекттэй үлдээдэг юм.

Natura Siberica брэндийн цэвэрлэгч мусс

Тослог, холимог болон эмзэг арьсанд зориулагдсан энэхүү чийгшүүлэх үйлчилгээтэй цэвэрлэгчийн найрлагад алтан товч, японы софора ургамал, олон навчит гэх зэрэг ардын алдартай орцууд ордог. Харин энэ бүх орц нь арьсыг цэвэрлэж, тайвшруулж, чийгшүүлдэг байгаа.

L'Occitane брэндийн цэвэрлэгч хөөс

Чийгшлийн дутагдалд орсон атлаа тослог ихтэй арьсанд зориулагдсан энэ хөөс нь нүүрний будаг ба аливаа бохирдлыг сайн цэвэрлэдэг. Бид уг бүтээгдэхүүнийг өглөөний цагаар ашиглахыг зөвлөж байна.

Biotherm брэндийн цэвэрлэгч гель

Энэ гель нь үрэвсэж, цочирдох магадлалтай байдаг холимог арьсанд илүү тохиромжтой. Бүтээгдэхүүний найрлага дахь цайр бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж, далайн ургамлын ханд нь арьсан дахь чийгшлийн тэнцвэрийг хадгалдаг. Ийм ч учраас цэвэрлэгчийг хэрэглэсний дараагаар арьс таталдсан, хуурайшсан мэдрэмж төрдөггүй байна.

Yes To брэндийн детокс цэвэрлэгч

Уг брэндийн гель цэвэрлэгч нь 97%-н байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн тооцогддог бөгөөд брэндийн мэргэжилтнүүд амьтад дээр туршилт явуулдаггүй гэдгээрээ алдартай юм. Бүтээгдэхүүний найрлагад орсон салицилийн хүчил ба жожоба ургамлын үр тариа арьсыг цэвэрлэж, гуужуулах бол, модны нүүрс арьсны нүхийг гүн цэвэрлэж, хар цэгүүдийг багасгана.

[comfort zone] брэндийн цэвэрлэгч гель

Том савалгаатай худалдаалагддаг зөөлөн бүтэцтэй энэхүү шингэн гель маш удаан хугацааны турш ашиглагддаг бөгөөд өдөр тутмын арьс арчилгаанд нэн тохиромжтой байдаг. Бүтээгдэхүүнийг ашигласны дараагаар арьс хормын зуур матт эффекттэй болж, арьсан дээрх нүхний хэмжээ багасдаг байна. Гелийн найрлагад үл исэлдүүлэгч ба бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг мангостин модны ханд ордог.

Decleor брэндийн цэвэрлэгч гель

Иланг-илангийн газрын тосноос бүтсэн энэхүү гель хэлбэрийн цэвэрлэгч нь холимог арьсанд тохирно. Бүтээгдэхүүн арьсан дээрх илүүдэл себумыг өөртөө шингээж, цэвэрлэж, чийгшүүлэх болно.

Buro.Mongolia

2017-08-16, 16:00