Хүний биеийн эд эрхтний үүргийг гүйцэтгэдэг жижиг боловч чухал эрхтнүүд байдгийн нэг жишээ бол арьс юм. Арьс нь хүний биеийн 15%-ийн жинг эзэлдэг ба хөлс гадагшлуулах, дулааны солилцоо явуулах, бие махбодыг хамгаалах гэх мэт үүрэгтэй байдгаас гадна гоо сайханд ч ихээр нөлөөлдөг. Гэвч бүсгүйчүүд бид ихэвчлэн нүүрний арьсандаа бүхий л анхаарлаа хандуулж биеийн арьсаа мартах нь элбэг. Гэтэл үнэн хэрэгтээ арьсанд багахан хэмжээний л анхаарал хандуулахад маш хурдан үйлчлэл авч булбарай, зөөлөн болдог тул одооноос биеийн арьсаа зөв зохистой байдлаар арчилж дараах алхмуудыг дадал болгон хэрэгжүүлээрэй. Энэхүү нийтлэлдээ бид байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэл явуулдаг дотоодын MOIL брэндийг онцоллоо.
Хүний биеийн арьс 21 хоног тутамд бүхэлдээ шинэчлэгдэн, гуужиж байдаг. Тийм ч учраас арьсны давхарга бүрт нуугдсан үхэжсэн эд эсийг байнга цэвэрлэж, сэргээж, шинэчилж байх шаардлагатай. Ингэснээр арьсандаа шинэчлэлт хийж илүү зөөлөн, эрүүл, булбарай, торгомсог арьстай болох боломжтой юм. Хүний арьсанд тулгамддаг асуудал, өвчлөл (MRSA, хатиг) нь үхэжсэн арьсаа гуужуулаагүйгээс болж үүсэх магадлалтай байдгийг арьс өнгөний эмч нар онцолдог билээ. Хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол долоо хоногт нэг, хуурай, холимог, хэвийн арьстай бол нэгээс хоёр удаа, харин тослог арьстай бол хоёроос гурван удаа гуужуулахад хамгийн тохиромжтой. Хэт ойрхон давтамжтай гуужуулах нь арьсыг эмзэгшүүлж цаашлаад арьсны өнгөн давхаргыг гэмтээх аюултай.
Гуужуулах нь арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэх, арьсны өнгөн давхаргыг сэргээх зориулалттай арьс арчилгааны нэгэн төрөл юм. Биеийн арьсыг гуужуулахдаа хуурай брашинг аргаар (dry brushing) буюу цэвэр байгалийн үстэй сойз ашиглан гуужуулалт хийвэл илүү үр дүнтэй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэгддэг гуужуулагч сойз нь хуурай брашинг хийхэд нэн тохиромжтой бөгөөд цусны эд эсийг сэргээж, хаван целлюлит үүсэхээс сэргийлж, тунгалгийн булчирхайд хуримтлагдсан хортой бодисуудыг устган дархлааг дэмжиж, бие арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулдаг онцлогтой билээ. Мөн эмзэг арьстай хүмүүс ч ашиглахад тохиромжтой байдаг.
Мөн бидний мэддэгээр ширхэгтэй биеийн гуужуулагч буюу бодит скрабыг ашиглан арьсаа гуужуулах арга их түгээмэл байдаг. Ийм төрлийн биеийн гуужуулагчийг 7 хоногт 2-3 удаа тогтмол хэрэглэснээр үхэжсэн арьсыг гүн цэвэрлэж, арьсыг эрүүлжүүлнэ.
Кофетой гуужуулагч / Coffee scrub
Кофетой биеийн гуужуулагч нь найрлагадаа эфирийн тос, бор сахар, нунтаг кофе, наргил модны самрын тос агуулдаг тул язралтын сорвийг бүдгэрүүлж, арьсыг зөөлрүүлнэ.
Аньстай гуужуулагч / Cowberry scrub
Аньстай биеийн гуужуулагч нь найрлагадаа эфирийн тос, наргил модны самрын тос, хатаасан аньс, жамц давс агуулдаг тул арьсны өнгийг сэргээж, толигор болгоно.
Чацарганатай гуужуулагч / Sea buckthorn scrub
Чацарганатай биеийн гуужуулагч нь найрлагадаа жүржтэй эфирийн тос, хатаасан чацаргана, чацарганын цэвэр тос, жамц давс агуулдаг тул арьсны үрэвсэл болон харшлыг намдааж, арьсыг залуужуулна.
Сарнайтай гуужуулагч / Rose scrub
Сарнайтай биеийн гуужуулагч нь найрлагадаа эфирийн тос, хатаасан сарнай, жамц давс болон наргил модны самрын тос агуулдаг тул арьсыг эрүүлжүүлэн, гүн чийгшүүлж, целлюлитийг багасгана.
Нуурын давс нь арьсыг гүн чийгшүүлж, арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, арьсны шингэнийг хадгалж, арьсны гүний чийгшлийг тэнцвэржүүлж, нүх сүвнээс нь хорыг гадагшлуулж, булчинг амраадаг онцгой эрдэс бүхий бүтээгдэхүүн юм. Ванны давсны найрлага дахь нуурын давс болон байгалийн цэвэр тоснууд нь арьсны давхаргад хүрч, эсийг нөхөн төлжүүлэн тэжээлээр хангаж, булчинг суллаж, биеийг бүхэлд нь амраадаг байна. Хэрэглэсний дараа биеэ савандаж угаах болон биеийн тос нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй.
Сүүтэй спа нь найрлагадаа сүү, жамц давс, эфирийн тос, хөөс болон лимон агуулсан тул арьсыг гүн чийгшүүлэн кальцийг нэмэгдүүлж, алжаал тайлах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад арьсыг гүнээс цэвэрлэн эрүүлжүүлж, илүү зөөлөн толигор болгоно. Арьсны өнгийг нөхөн сэргээж, цусны эргэлийг сайжруулдаг тул жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, суудлын ажил эрхэлдэг хүмүүст илүү тустай байдаг. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ тохирох хэмжээгээр ванны усандаа уусгаж, лаа асааж, хатаасан сарнай нэмж биеэ амраагаарай.
Ингээд хамгийн сүүлд нь арьсаа чийгшүүлэх нь танд ямар ач тустай вэ?
MOIL брэнд
Хаяг: УИД-Цирк явах зам дагуу фонтамын баруун талд байрлах Мойл Брэнд
Утас: 89023737, 89063737
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Захиалж авах бол www.emonos.mn 1800-1883 дугаарт холбогдон үнэгүй хүргүүлээд аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт