Giveaway-ын 2 дахь өдөр
Жил бүрийн арванхоёрдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг “Buro. Luxury Giveaway”-ийн 2 дахь өдөр эхэллээ. Энэ удаа бидний хамтрагч байгууллагуудын нэг MAC Cosmetics Mongolia Buro.-гийн уншигчдад зориулан 1,800,000 төгрөгийн үнийн дүнтэй бүтээгдэхүүн болон гоёлын будалт хийлгэх эрхийг бэлэглэх гэж байна.
MAC Cosmetics гэхээр юун түрүүнд тэдний гаргадаг өндөр пигменттэй уруулын будаг, маш сайн уртасгагчтай сормуусны будаг, удаан тогтоцтой крем нь санаанд буудаг. Тус брэнд нь 40 орчим жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй гоо сайхны ууган компаниудын нэг бөгөөд энэ мэт олон бүтээгдэхүүнээрээ салбартаа танигдсан билээ. Түүнчлэн MAC цахим орчинд тун алдартай. Тэд YouTube дээр нүүр будалтын заавар бичлэгүүд эрчтэй тавигдаж эхэлсэн 2010-аад оноос эхлэн одоог хүртэл мэргэжлийн артистууд болон мейкап хорхойтнуудын дунд ам сайтай байсаар ирсэн. Яг одоогийн байдлаар л гэхэд MAC-ын Squirt нэртэй уруул томруулагч будаг TikTok-ын томоохон трендүүдийн нэгт орсон байна. Түүнчлэн уг брэндийн Fizzy Feels саатай уруул өнгөлөгч интернэт хэрэглэгчдийн хүсэлтээр дахин худалдаанд хүртэл гараад байгаа юм.
Тэгвэл “Buro.Luxury Giveaway”-ын хүрээнд хожих боломжтой MAC Cosmetics-ийн багц нийт 13 бүтээгдэхүүнээс бүрдэж байна. Үүнд удаан тогтцоороо алдартай крем, будаг түгжигч цацлага, өдөр тутамд түгээмэл хэрэглэгддэг бор өнгөний туяануудаас бүрдэх тень, маш өндөр пигменттэй гэрэлтүүлэгч, хэрэглэхэд хялбар нарийн багстай уртасгагч сормуусны будаг, усны хамгаалалттай, буудаггүй нүдний харандаа болон бусад MAC-ын бестселлерүүд багтжээ.
BURO.Luxury Giveaway нь бидний Instagram хуудас дээр явагдаж байгаа ба энд даран оролцох боломжтой.
Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Утас: 80346070
Facebook: Premier Beauty
Instagram: @maccosmetics_ulaanbaatar
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт