Giveaway Day 2
Бэлгээр бялхсан BURO. Giveaway-ын 2 дахь өдрийг бид гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоосон Үлэмж Грийс салон болон тус салоны нэг хэсэг болох Үлэмж клиниктэй хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн бэлгээр тус байгууллагуудаар үйлчлүүлэх 3,000,000 төгрөгийн эрхийн бичгийг уншигчдадаа зориулан бэлдлээ.
Анх 1998 онд үүд хаалгаа нээсэн Үлэмж Грийс нь салбартаа анхдагч гоо сайхны салон бөгөөд өдийг хүртэл үйлчилгээний чанараа алдалгүй ирсэн, арвин туршлагатай байгууллагуудын нэг юм. Тус салоны хувьд нүүр будалт, үс засалт, маникюр, педикюр гэхчлэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ алжаал тайлах тансаг зэрэглэлийн спа, үс хуйхыг түргэн хугацаанд эрүүлжүүлэх үүрэгтэй ботокс, кератин зэрэг эмчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог билээ.
Харин Үлэмж Клиник нь олон улсад хэрэгжиж буй арга барил, техник технологийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлэхийн тулд эмнэлзүйн практикт мэргэшсэн, 20-25 жилийн ажлын туршлагатай БНСУ болон Япон улсын эмч, мэргэжилтнүүдээр баг хамт олноо бүрдүүлжээ. Тэд дэлхийн жишигт нийцсэн чанартай төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар арьс оношилгоо, лазер эмчилгээ, үүдэл эсийн эмчилгээ гэхчлэн гоо заслын бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тэдгээрээс суларсан арьсыг өргөж, чангалах Liftera 2, нөсөө толбо, үрчлээ, нүхжилтийг багасгах үүрэгтэй Slyfirm X, арьсны улайлт, эмзэгшлийг намдааж, уян хатан чанарыг сайжруулах Janus Pro, сэвх, сорви, язралт бүдгэрүүлэх, арьс нөхөн сэргээх онцгой үйлчилгээтэй Lumenis Stellar M22 зэрэг эмчилгээнүүд нь хэрэглэгчдийн таашаалыг хүртэж, алдаршсан билээ.
Түүнчлэн Үлэмж Клиник нь хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ эмнэлгийн хэмжээнд тогтмол ариутгадгаас гадна хүн бүрийн хувийн орон зайг хүндэтгэж, хамгийн өндөр стандартыг баримталж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг чухалчлан үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийг урьтал болгодог аж.
Та бүхэн энэхүү Giveaway-д бидний Instagram хуудсаар дамжуулан оролцох боломжтой. Танд амжилт хүсье!
Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар
Утас: 7777 9595
Facebook: Ulemj Clinic
Instagram: @ulemj.clinic
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт