Зөвлөгөө бүрийг нь тэмдэглээд аваарай
Америкийн Vogue сэтгүүл Диана фон Фюрстенбергээс нэгэн сонирхолтой ярилцлага авчээ. Дизайнер энэхүү ярилцлагынхаа хүрээнд охид, бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны есөн зөвлөгөө өгсөн байна.
Фон Фюрстенберг юуны түрүүнд зорилгуудынхаа жагсаалтыг гаргахдаа 10 жилийн алсын хараатай байхыг зөвлөж байна. "Шинэ он эхэллээ гэж биш харин шинэ арван жил эхэллээ гэж бод. Одоо муу зуршлуудаа мартаж, сайн зуршлууд хөгжүүлэх цаг ирсэн. Тамхи татахаа боль, элсэн чихрийн хэрэглээгээ багасга. Хэрвээ та 30 насны босгыг давсан атлаа муу зуршлуудтайгаа хагацаж чадаагүй хэвээр байгаа бол ирээдүйд энэ зуршлуудаасаа салахад бүр л хэцүү байх болно. Одоо амьдралынхаа суурийг тавих цаг ирсэн".
Хоёр дахь зөвлөгөө - үргэлж, ямар ч нөхцөлд нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх.
Гурав дахь зөвлөгөө - "үсээ тайван орхи". Дизайнер будаг, индүү, химийн процедур гэх зэрэг үсний эрүүл мэндийг гэмтээдэг зүйлсээс аль болох татгалзахыг зөвлөж байна. "Би хэзээ ч үсээ буддаггүй, үргэлж ургамлын гаралтай henna будаг хэрэглэдэг байсан. Харин одоо, миний энэ насан дээр үс маань маш эрүүл байгаа".
Фон Фюрстенберг мөн өөрийн косметикийн уутандаа зөвхөн хамгаас дуртай бүтээгдэхүүнүүдээ үлдээхийг зөвлөж байна. "Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байх. Гэхдээ 1970-аад онуудад би эрэгтэй хүнтэй хамт хонохоор болсон нөхцөлд будаггүй харагдахгүйн тулд байдаг бүх аргыг хэрэглэдэг байсан. Тэр бол өөр цаг үе байсан юм. Бид галзуу байсан. Харин одоо та бүх илүүдэл зүйлсээс татгалзах хэрэгтэй. Таны зан чанартай нийцэхгүй зүйлсийг бүү хэрэглэ. Та өөрийгөө хэн гэдгийг санаж, үүндээ үнэнч байгаарай".
Диана фон Фюрстенберг бүсгүйчүүдэд ганцаарчилсан аялал аль болох их хийхийг зөвлөж байна. "Өөрөө өөртэйгөө бүтээдэг харилцаа нь чиний амьдралыг шийдэх, хамгийн чухал харилцаа юм".
Мөн Дианагийн эмэгтэй бүрд хандан хэлэхийг хүсдэг цорын ганц зөвлөгөө нь «йогад явах» аж. "Энэ нь таны бие, сунгалт, тархи гээд бүх зүйлсэд сайн. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйл юм. Та йогад багахан ч болов уу цаг зав зарцуулсандаа хэзээ ч харамсахгүй гэдгийг баттай хэлэх байна. Мөн та үүгээр хичээллэснээр хэзээ ч дахиж бөгтийхгүй".
Эцсийн гурван зөвлөгөө - амьдралынхаа адал явдал бүрийг санаж байхын тулд өдрийн тэмдэглэл эсвэл Instagram хуудас хөтлөх, сэтгэл санааны байдалдаа тохируулан хувцаслалтаа сонгож сурах, мөн аль болох их жимс ба ногоо идэх. Харин элсэн чихэр ба үр тарианаас бүр мөсөн татгалзахыг Диана зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт