Саяхан болж өнгөрсөн Diane von Furstenberg-ийн шоу дээр стилистүүд болон нүүр хувиргагчид нэгэн зэрэг 1970-аад оныг дурслаа. Тэдний хувьд Диана фон Фюрстенберг өөрөө урам өгөгч урлагийн тэнгэр боллоо
Энд шулуун индүүдсэн үс, сум хэлбэрийн нүдний будаг гээд аль нь ч байсангүй. Харин оронд нь хаврын уур амьсгал төрүүлэм буржгар үс болон усан цэнхэр өнгийн нүдний тень ноёрхож, тайз өнгөөр дүүрчээ. Мөн уг шоунд маш олон "од"-ууд цугларсан нь бүр ч тод сэтгэгдэл үлдээлээ. Карли Клосс, Жижи Хадид, Ирина Шейк, Лили Олдриж, Жордан Данн болон бусад алдарт охидууд шинэ хаврын төрхүүдийг танилцууллаа. Моделиудын нүүр будалтыг бүтээхдээ шоуны гол нүүр хувиргагч Пэт МакГрат Диана фон Фюрстенбергаас санаа авсан гэнэ. Учир нь дизайнер бүсгүй анх домогт "Студи 54" рүү яг ийм төрхтэй ирж байсан гэдэг.
Нүүр будалтад оюу болон усан цэнхэр туяатай ногоон өнгийн тениүд ашигласан бөгөөд Пэтийн хэлснээр "маш их" сормуусны будаг орсон аж. Тайзны төрхийг гүйцээхийн тулд уруул ба хумсыг цайвар beige өнгөөр будаж, мөн арьсыг төгс тэгш гадаргуутай болгосон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт