Кайли Женнер 28 төрлийн зул сарын тень гаргана

Тень бүр баярын уур амьсгалтай нэрээр нэрлэгджээ

Арваннэгдүгээр сарын 28-нд Кайли Женнерийн эзэмшдэг Kylie Cosmetics брэндийн зул сарын цуглуулга худалдаанд гарах гэж байна. Кайли өөрийн Instagram ба Snapchat олон нийтийн сүлжээнүүдээр дамжуулан цуглуулгын үндсэн хоёр тенийн иж бүрдлийг аль хэдийнэ танилцуулаад амжжээ.

Эхний иж бүрдэл хар савлагаатай бол хоёр дахь нь цагаан өнгөөр дагнасан байна. Иж бүрдэл тус бүрт нийт 14 төрлийн өнгө багтсан бөгөөд өнгө бүр нь баярын уур амьсгалтай, зугаатай нэрээр нэрлэжээ. Тухайлбал улаан өнгийн саатай тенийг Кайли яг л Санта Клаусын инээд мэт «Ho Ho Ho» хэмээн нэрлэсэн бол, матт эффекттэй бор өнгийг тэрээр «Santa Baby» гэж тодорхойлсон байна.

Тенийн иж бүрдэл ямар үнээр худалдаалагдах нь одоогоор тодорхойгүй байгаа ч, Кайлигийн өмнөх жилийн зул сарын бүтээгдэхүүнүүд 13-290 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан билээ.

Кайлигийн энэхүү цуглуулгыг брэндийн албан ёсны вебсайт дээрээс захиалах боломжтой.

Buro.Mongolia

2017-11-17, 17:30

  • Зураг: