Монголын гоо сайхны салбарын шилдгүүд тодорлоо
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбооноос салбарынхаа шилдгүүдийг тодруулах арга хэмжээг анх удаа Novotel зочид буудлын Ballroom-д зохион байгууллаа. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү арга хэмжээг Францын гоо сайхны L'Oréal Paris брэнд дэмжин ажилласан бөгөөд ялагчдыг тодруулахдаа тухайн жилийн ажлын гүйцэтгэл болон нийгэмд үзүүлж буй нөлөөг нь гол шалгуур болгосон байна.
2017 онд үүсгэн байгуулагдсан Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо нь “Мэргэжлийн чанар, Монголын баялаг” уриа дор Монголын гоо сайхны салбарт олон улсын стандарт тогтоох ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, хумс засалч болон мейкап артист мэргэжлийг ажил мэргэжлийн лавлахад бүртгүүлж, хэрэглэгчдэд зориулсан хумс заслын үйлчилгээний ерөнхий шаардлага MNS6843:2020, хумс заслын ажил мэргэжлийн стандарт, нүүр будалтын ажил мэргэжлийн стандарт зэрэг төслүүдийг санаачлан боловсруулаад байгаа юм. Ингээд та бүхэндээ 2023 оны Монголын гоо сайхны салбарын шилдгүүдийг танилцуулж байна.
И.Батзаяа /"Gold" салоны үүсгэн байгуулагч/
Ч.Энхзул /"Lashes by Zulaa" салоны үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч, сормуус урлалын мэргэжлийн зөвлөлийн дарга/
М.Бат-Ирээдүй /"Bandga's Tattoo Parlor Studio"-н үүсгэн байгуулагч, Монголын шивээс урлаачдын ур чадварын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал тэрээр мэргэжлээрээ 21 дэх жилдээ ажиллаж буй/
О.Наранбилэг /"Anara's Makeup Studio"-н үүсгэн байгуулагч, мейкапын мэргэжлийн зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч, багш/
Б.Бат-Оргил /2023 оны хумс заслын дэлхийн аварга, "Уран" мэргэжлийн хумс урлалын академийн багш, олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч, хумс урлалын мэргэжлийн зөвлөлийн дарга /
Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн салбарын мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд гаргах зорилгоор ОХУ, АНУ, БНСУ, Япон, Тайланд, Сингапур, Нидерланд, Хонг-Конг зэрэг улсуудад зохион байгуулагдсан томоохон тэмцээнүүдэд 120 гаруй хүнийг дасгалжуулан оролцуулж, 60 гаруй медалийн эзэн болоод зогсохгүй хоёр ч дэлхийн аварга төрүүлэн гаргасан амжилтыг үзүүлээд байна. Түүнчлэн “Дэлхийн тавцан руу хамтдаа хөгжицгөөе” уриа дор 2018, 2019, 2022 онуудад 10 гаруй орны баг болон шүүгчид оролцсон Mongolian Beauty буюу “MBEAU” нэртэй олон улсын хэмжээний тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан юм. Үүгээр ч зогсохгүй гоо сайхны салбарын мэргэжлийн үнэ цэнийг өсгөх зорилгоор холбооны дэргэд мейкап, сормуус, хумс заслын мэргэжлийн зөвлөлийг байгуулан ажиллуулж эхэлжээ.
Харин 2024 онд тэд "MBEAU" тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах, гаднын гурван тэмцээнд багаа дасгалжуулан оролцох, мөн салбарын батлагдсан стандартуудыг сурталчлан таниулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа аж.
Хаяг: Somang plaza, 6 давхар
Утас: 70147017
Facebook: MBEAU холбоо / MBEAU association
Instagram: mbeau_association
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт