Stella McCartney-гийн сүрчгийн сурталчилгаанд дуучин Grimes байгаль орчны талаар ярьлаа

Маркетингийн шинэ хандлага

Сурталчилгааны ертөнцөд нэгэн шинэ тренд үүсээд байна. Зурагчны кадрт бүтээгдэхүүн өөрөө биш, харин эрх чөлөө, найз нөхөрлөл болон экологи судлалын талаар ярьсан алдартнууд өртөх боллоо. Үүний тод жишээ бол Stella McCartney-гийн POP сүрчгийн видео сурталчилгаа юм

Stella McCartney-гийн шинэ үнэртнийг дөрвөн залуу бүсгүй нэгэн зэрэг сурталчилах болсныг бид гуравдугаар сарын эхээр мэдээллэсэн билээ. Үүний дагуу поп дуучин Grimes, загвар өмсөгч Кения Жонс, жүжигчин Амандла Стенберг, Мадоннагийн охин Лурдес Леон нарын оролцсон сурталчилгаанууд нэг, нэгээрээ нийтлэгдэж эхэллээ. Хамгийн эхний сурталчилгааны гол дүрийг Grimes бүтээсэн бөгөөд тэрбээр 30 секунд үргэлжлэх бичлэгт сүрчигний тухай огт дурдалгүйгээр, оронд нь экологийн санаачлагын тухай ярих болно. "Экологид ээлтэй загвар бол ердийн нэг гоо зүйн зорилготой чиглэл биш юм. Хүмүүст энэ асуудал үнэхээр хамааралтай байдаг" хэмээн тэрээр хэлээд, мөн "Нийгмийн эсрэг гаж үзэлтэй хүмүүсээс бусад бүх хүнд нөхөрлөл, бие биедээ хүндэтгэлтэй хандах нь чухал ач холбогдолтой байдаг" гээд өөрийн найзуудаа дурджээ.

Stella McCartney-гийн POP сүрчгийн сурталчилгаа ерөнхийдөө чөлөөт сэтгэхүй, хараат бус байдал, найз нөхөрлөл зэрэг сэдвүүд дээр суурилж байгаа юм. Стеллагийн мэдэгдэж буйгаар тэр Grimes-ийн зорилгодоо хүрдэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч зан чанартайг нь хүндэлдэг учраас сонгожээ.

Buro.Mongolia

2016-04-26, 17:00

  • Зураг: