Ид шидийн
Urban Decay өмнө нь ч бас олныг байлдан дагуулсан кинонд зориулж цуглуулга гаргасан туршлагатай. Тэдний “The Wizard of Oz”-д зориулсан нүдний тенийн иж бүрдэл гайхалтай сайхан болж байсан. Энэ удаад тэд “Alice Through The Looking Glass” бүтээлд анхаарлаа хандууллаа
Urban Decay Disney компанитай хамтарч, тавдугаар сарын 27-нд нээлтээ хийх гэж буй "Alice Through The Looking Glass" киноны нэрэмжит цуглуулга гаргах болсноо саяхан зарлалаа. Цуглуулгад ямар бүтээгдэхүүнүүд орох нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч 12 өнгийн нүдний тенийн иж бүрдэл ба таван өнгийн уруулын будгийн зураг олон нийтийн сүлжээнд түгэж байна.
"Alice Through The Looking Glass" цуглуулга нь яг л оптикийн хуурмаг зураг шиг харагдана. Цуглуулгад саармаг болон цэнхэр, ногоон, ягаан, шаргал, улаан гэх зэрэг маш тод өнгийн нүдний тениуд холилдон оржээ. Уруулын будгууд ч мөн адил бага зэрэг "галзуу" өнгийн сонголттой болсон байна. Цэнхэр, нил ягаан, ягаан зэрэг өнгийн будгууд Mad Hatter, Time, Alice, Mirana ба Imacebeth хэмээн нэрлэгджээ.
Энэхүү шинэ тенийн цуглуулга 60 долларын үнэтэй байх бол, уруулын будаг нь 18 доллараар борлуулагдах гэнэ. Цуглуулга дөрөвдүгээр сарын сүүлээр аль эсвэл тавдугаар сарын эхээр худалдаанд гарах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт