Жүжигчин Кристен Стюарт Chanel косметикийн сурталчилгаанд

“Noir Et Blanc” цуглуулга

Chanel брэндийн нүүр будалтын бүтээлч захирал Лючия Пика намар-өвөл 2019 улиралд зориулан хар ба цагаан өнгөнөөс сэдэвлэсэн косметикийн цуглуулга гаргалаа. “Noir Et Blanc” цуглуулгад гялалзуулагч гель, саатай нүдний тень, нүдний харандаа, уруулын будаг, сормуусны будаг зэрэг бүтээгдэхүүнүүд багтжээ. “Chanel загварын ордны хувьд хар болон цагаан өнгө хэзээд чухалд тооцогдсоор ирсэн. Эдгээр өнгөнүүд үргэлж өөртөө гүн гүнзгий утга, нууцыг хадгалж байдаг” хэмээн Лючия Пика тайлбарласан юм. Харин шинэхэн бүтээгдсэн цуглуулгын сурталчилгаанд жүжигчин Кристен Стюарт оролцож зургаа нууцлаг өнгө аястайгаар даруулжээ.


Buro.Mongolia

2019-08-20, 17:53