Нарны илчинд ээх мэт дулаан мэдрэмж өгөх үнэртэн: Bvlgari Omnia Golden Citrine
2020 оны онцлох үнэртэн
Аливаа үнэртэн, тэр дундаа бидний өдөр тутамдаа хэрэглэх сүрчиг нь сэтгэл санааны байдалд ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Өөр үнэрүүд бидэнд өөрөөр нөлөөлдөг бөгөөд зарим нь эрч хүчээр цэнэглэн сэтгэл сэргээдэг бол, зарим нь романтик уур амьсгал бүрдүүлж, харин зарим нь сэтгэл санаа тайвшруулан дулаан мэдрэмжийг өгдөг билээ. Тэгвэл яг одоо гадаа хүйтэрч, их хотын стресс нэмэгдэж байгаа энэ үед тэрхүү тайван, дулаан мэдрэмж юу юунаас илүү хэрэгтэй байгаа учир бид уншигчдадаа зориулан сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж чадах үнэртнүүдийг санал болгохоор шийдлээ.
Бүр тодруулбал, “Яг л нарны дулаан илчинд ээгдэж буй мэт тайван, амарлингуй мэдрэмжийг өгдөг” хэмээн тодорхойлогдсон Bvlgari ордны шинэхэн Omnialandia цуглуулгыг, мөн энэхүү цуглуулгын гол үнэртэн болох Omnia Golden Citrine үнэртнийг танилцуулж байна.
Omnia Golden Citrine үнэртний онцлог
Үнэртний мастер Альберто Морилласын бүтээсэн Omnia Golden Citrine нь Bvlgari ордны Omnia цуврал дахь цоо шинэ үнэртэн юм. Баяр баясал, гэрэл гэгээ, эерэг бодлын бэлгэдэл болсон цитрин эрдэнийг найрлагаараа дамжуулан илэрхийлсэн ба ингэхдээ домогт иланг-иланг цэцгийг гол орцоо болгосон билээ.
Omnia Golden Citrine үнэртний шидэт найрлага
Энэхүү сүрчиг нь Сицилийн шүүслэг мандарин, цагаан тоорын үнэрээр нээгдэж иланг-иланг, мэлрэг цэцэгсээс бүрдсэн зүрхэн ноотонд шилждэг. Мөн бензоин давирхай, хуш модны дулаан, нарлаг суурьтай.
OMNIA GOLDEN CITRINE
Toлгой ноотууд: Сицилийн мандарин, цагаан тоор
Зүрх: иланг-иланг, мэлрэг
Суурь: бензоин давирхай, хуш модны охь
#Omnilandia гэж юу вэ?
Bvlgari ордон Omnia Golden Citrine сүрчгээ гаргахдаа Omnia цувралынхаа зарим сүрчигнүүдийн савлагааг шинэчилж, цөөн тоогоор худалдаалагдах тусгай цуглуулгыг бүтээсэн билээ. Тус бүрдээ өөр өөрийн гэсэн онцгой өнгө аястай шинэчлэгдсэн Omnia сүрчгүүд бүгд нийлээд гэрэл цацруулсан, зөвхөн эерэг энергийг бэлэглэсэн, ид шидийн #Omnilandia орныг бий болгож байгаа юм. #Omnialandia тусгай савлагаатай цуглуулгад Omnia Crystalline, Omnia Golden Citrine, Omnia Coral, Omnia Pink Sapphire, Omnia Amethyste сүрчигнүүд хамрагдсан байгаа.
Bvlgari брэндийн OmniaLandia шинэхэн цувралыг Бишрэлт Бьюти-н бүх салбараас худалдан авч болохоос гадна Шангри-Ла Молл-н 1 давхарт байрлах салбараар зочлон парк дээр ирсэн мэт сэтгэгдлийг аван үнэртнүүдийг илүү бодитоор мэдрэх боломжтой.
Bishrelt Beauty
Утас: 70128977
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт