Зуны улиралд бид байгалийн гоо үзэсгэлэнгээ гайхуулахыг хүсэж, гэрэлтсэн арьс, эрүүл чийрэг бие галбиртай байхыг хүсдэг билээ. Тиймээс бид таны арьсыг хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаалан эрүүлжүүлж, байгалийн өгөгдлүүдийг тань улам бүр тодотгож өгөх бүтээгдэхүүнүүдийг чанарын өндөр стандартыг тогтоож чадсан Ulemj Grease салоноос сонгон цуглууллаа.
Алимны цуу нь эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай. Судалгаанаас харахад, алимны цуу нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах, жин хасах, арьсыг эрүүл хэвээр нь хадгалах, цусан дахь холестерины хэмжээг бууруулах зэрэг ач тустай юм. Гэсэн ч исгэлэн амт болон хурц үнэр нь шүдний паалан гэмтээж, цээж хорсоход хүргэж болзошгүй тул хүмүүс тэр бүр түүхий байдлаар нь хэрэглэж чаддаггүй. Харин Goli Nutrition компани хүмүүст алимны цууны ач тусыг амттай хэлбэрээр хүртээх арга замыг олж, анхны алимны цууны резинэн чихрийг танилцуулсан билээ. Алимны цууны тааламжгүй амтыг дарж, ямар нэг амт оруулагч болон будагч бодисгүйгээр резинэн чихэр хэлбэрт оруулах замаар амин дэмээр баяжуулж үйлдвэрлэсэн GoliGummy нь дээр дурдсан давуу талуудаас гадна мөн эрч хүч нэмэгдүүлж, хоол боловсруулах системийг дэмжиж, шулуун гэдсийг цэвэрлэж, биеийг хоргүйжүүлж, дархлаа дэмжих болно.
Pelo Baum патентлагдсан хөмсөгний эрчимт эмчилгээ нь найрлагадаа их хэмжээний пептидийн комплекс агуулдаг тул хөмсгийг илүү урт бөгөөд өтгөн болгож, хөмсөгний үс унахаас сэргийлж, эрүүл болгоно. Дөрвөн долоо хоногийн дараа харагдахуйц үр дүн гардаг бөгөөд ямар нэг насны хязгааргүй, гаж нөлөөгүй юм. Хөмсөг эрчимтэй ургуулах тул хөмсөгний ширхэг нь нарийсаж, шингэрсэн хүмүүст тохиромжтой. Хэрэглэхдээ өглөө болон орой нүүрээ цэвэрлэсний дараа хөмсгөндөө түрхэж хатах хүртэл нь хүрч болохгүй, мөн хатсаных нь дараа хоёр цагийн турш арчиж, угаахгүй байна.
Хиймэл сормуус суулгаж, наалгүйгээр өөрийн сормуусаа өтгөн, урт болгохыг хүсэж байгаа бол Pelo Baum сормуус ургуулагчийг туршаад үзээрэй. Бүхэл өдрийн турш химийн найрлагатай сормуусны будаг түрхэж, эсвэл сормуус суулгах байдлаар бид сормуусандаа хайр найргүй ханддаг тул сормуусаа хамгаалж, эрүүлжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь их чухал. Шинэ технологиор бүтсэн Pelo Baum-г хэрэглэж эхэлснээс дөрвөн долоо хоногийн дараа үр дүн мэдэгдэж эхлэх бөгөөд дээр дурдсан хөмсөг ургуулагчийн адил ямар нэгэн насны хязгаарлалт байхгүй, гаж нөлөөгүй. Орой нүүрээ цэвэрлэсний дараа дээд болон доод сормуусны хүрээг дагуулан түрхэж, түрхсэний дараа дөрвөн цагийн турш арчиж угаахгүй байх заалттай.
АНУ-д үйлдвэрлэсэн олон удаагийн туршилтаар баталгаажсан батгашилтыг эмчлэх цогц эмчилгээ бүхий Bye Bye Blemish бүтээгдэхүүнийг бүх төрлийн үрэвсэлтэй батганд хэрэглэхэд хамгийн богино хугацаанд үрэвслийг дарж аливаа сорви болон нөсөө толбоноос бүрэн ангижрах боломжтой. Бид энэхүү багцнаас батга хатаагч лосьоныг онцолж байна. Лосьон нь дотроо мөн холимог, тослог эсвэл эмзэг хуурай арьсанд зориулагдсан, нөсөө толбо арилгах үйлчилгээтэй зэрэг олон төрөлтэй тул та өөрт тохирсон сонголтоо хийгээрэй.
Phytomer брэндийн Sun Solution тос нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалахын зэрэгцээ арьсны өнгө өөрчлөгдөх, эрт хөгшрөх зэрэг эрсдэлүүдээс сэргийлнэ. SPF 30 хамгаалалтын индекстэй бөгөөд маш хөнгөн, наалдамхай бус бүтэцтэй. Арьсыг гөлгөр, зөөлөн, уяан хатан болгож, өөрт агуулагдах амин хүчлээр баялаг замагны хандын тусламжтай сэргээн бэхжүүлж, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, илүү гэрэлтсэн, эрүүл болгоно.
Бүх төрлийн арьсанд зориулагдсан цайруулах үйлчилгээтэй Absolute Bright серум нь арьсыг чийгшүүлж, хамгаалалтын бүрхүүл бий болгож өгдөг тул праймерын үүргийг давхар гүйцэтгэдэг. Найрлагадаа цагаан замаг, хексиресорцинол, витамин Е, витамин С, полисакчарид, ресвератрол, гэрэлтүүлэгч пептид, ниацинамид, Чили улсын Болдо модны ханд, куркуминий ханд агуулдаг. Арьсны төрөлх өнгө болон зөөлөн байдлыг хадгалж, гэрэлтсэн, эрүүл болгоно.
Арьсан дээрх нөсөө толбыг багасгахын зэрэгцээ шинээр үүсэхээс сэргийлдэг SPF 50 хамгаалалттай энэхүү өдрийн тос нь өөртөө арьсыг хамгаалах нэгдлүүдийг ихээр агуулдаг. Хүрээлэн буй орчноос үүдэлтэй нөсөө толбыг багасгахаас гадна найрлага дахь гиалуроны хүчлийн тусламжтай арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн болгоно. Хэрэглэхдээ нүүр болон хүзүүндээ түрхэж зөөлөн иллэг хийх маягаар шингээнэ. Бүтээгдэхүүний арьс хамгаалах чанарыг нэмэгдүүлэхийн тулд нимгэн давхарга үүсгэж болно.
Мөн бид уншигчдадаа зориулж Christina брэндийн бэлэгтэй багц бүтээгдэхүүнийг 10% хямдралтай олгох промо кодыг санал болгож байна. Тус промо кодоор худалтан авалт хийсэн эхний 50 хүнд 10% хөнгөлөлт бүхий купоныг олгох юм. www.ulemjgrease.com вебсайт дээр байршсан ₮600,000-₮900,000 үнийн дүнтэй багцуудаас сонголтоо хийхдээ Buro247 гэх промо кодыг ашиглаарай.
Үлэмж Грийс салон
Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар, Сөүлийн гудамж
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.