Хэрэглэхэд хялбар, гайхалтай үр дүнтэй
Хэрэв та арьс арчилгаандаа тэр бүр цаг зав зарцуулж чаддаггүй бол яг одоо анхаарлаа хандуулаарай. Нэгэн үед арьс арчилгааны яаралтай туслахаар нэрлэгдэж байсан салфеткан маскыг цэлцгэнүүрэн маск орлож байна. Хэрэглэхэд хялбар, хөнгөхөн мэдрэмж төрүүлэх хэрнээ гайхалтай үр дүнг үзүүлэх энэхүү маскны гол найрлаганд арьсыг ус чийгээр хангагч глицерин, гиалуроны хүчил зэрэг багтдаг.
Бүх л төрлийн цэлцгэнүүрэн маск арьсанд тань хангалттай хэмжээний чийг өгөх бөгөөд арьсныхаа бусад асуудлуудтай тэмцэхийн тулд нэмэлт орцыг анхаарч сонголтоо хийх нь чухал болохыг арьсны эмч Ранелла Гирш зөвлөлөө. Тухайлбал арьсны асуудалтай бол сүүн хүчил, ногоон цай зэрэг батгашилтыг багасгах, гуужуулах үйлчилгээтэй маск сонгох нь зүйтэй бол хөгшрөлтөөс сэргийлж, арьсны нөхөн төлжилтийг нэмэгдүүлэхийг хүсч байвал С, Е амин дэм зэрэг антиоксидантаар баяжуулсан маскыг сонгоорой. Бид хамгийн шилдэг, олны таашаалд нийцсэн 5 төрлийн цэлцгэнүүрэн маскыг танилцуулахаар бэлтгэлээ.
Farmacy брэндийн зөгийн балаар баяжуулсан маск
Үндсэн найрлагандаа дээд зэргийн зөгийн бал агуулсан амино хүчлээр баялаг энэхүү маск бусад цэлцгэнүүрэн маскыг бодвол илүү өтгөн, хэрэглэх үед наалдамхай мэдрэмж төрүүлэх ч арьсны гүнд нэвтрэн орж арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Herbivore брэндийн асуудалтай арьсанд зориулсан маск
Жимс, эмийн ургамлаас гарган авдаг арьсны өнгөн давхарга дээрх үхэжсэн хэсгийг гуужуулах, арьсыг тайвшруулах үйлчилгээтэй альфа гидрокси хүчил (AHA), хар батга арилгах, нүх агшаах гуужуулагч бета гидрокси хүчлээр (BHA) баяжуулсан цэлцгэнүүрэн маскыг асуудалтай арьсанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Мөн найрлага дахь азулен органик нэгдэл нь арьсны улайлтыг дээд зэргээр багасгах үйлчилгээтэй.
First Aid Beauty Hello брэндийн арьсыг тэжээлээр хангах маск
Цагаан гаа, турмерик, С амин дэм зэрэг супер хүнснээс бүрдсэн энэхүү маск арьсыг тэжээлээр хангахаас гадна нүдний доорх хөх туяа, улайлтыг багасгах бөгөөд ядарч сульдсан арьсанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
Богино хугацаанд арьсыг чийг тэжээлээр хангах Dior Hydra Life маск
Ердөө гуравхан хормын дотор арьсыг гуужуулан, шаардлагатай шим тэжээлийг ганц бүтээгдэхүүнээс авна гэвэл ямар вэ? Боломжгүй зүйл мэт сонсогдож болох ч Dior брэнд Hydro Life гоо сайхны цуврал цуглуулгадаа дээрх үйлчилгээг нэг дор бага хугацаанд үзүүлэх чадвартай цэлцгэнүүрэн маскыг танилцууллаа. Хамгийн шилдэг цэлцгэнүүрэн маскаар тодроод буй уг маскыг хэрэглэснээр арьсны уян хатан чанар 92 хувиар, өнгөлөг байдал 90 хувиар нэмэгдэх гэнэ.
Kiehl's брэндийн арьсыг сэргээх маск
Нэн ашигт ургамалд тооцогддог хумсан цэцэг, шим тэжээлээр баялаг зуун настыг агуулсан энэхүү маск арьсыг тайвшруулж, өнгөлөг байдлыг сэргээдэг учир арьс нэн их ядарч туйлддаг хавар, өвлийн улиралд хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт