Баярын нүүр будалтын санаагаа олоход тань туслах үүднээс
Пэт Макграт
Хэрэв та загварын шоуны өвөрмөц будалтад дуртай бол Пэт МакГратын Instagram хуудсыг дагахыг зөвлөж байна. Гоо сайхны салбарт үлгэр жишээ болсон, хамгийн хүчирхэг нүүр хувиргагч Пэт нь өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан хамгийн тансаг, давтагдашгүй, авангард будалтуудыг бүтээдэг билээ.
Түүний үйлчлүүлэгчид дунд Жизель Бундхен, Синди Кроуфорд, Жижи Хадид, Селена Гомез, Кэти Перри зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй алдартнууд бий. Иймээс түүний бүтээсэн нүүр будалт бүр өвөрмөц бөгөөд сэтгэл хөдлөм сайхан байдаг нь аргагүй юм. Түүний Instagram хуудсанд улаан хивсний гоёмсог будалтууд их учир шинэ жилийн нүүр будалтын санаа авахад зохимжтой байх болно.
Дэлхийн гоо сайхны зах зээлд өөрийн нэрийн тансаг хэрэглээний бүтээгдэхүүнээрээ дээгүүрт жагсдаг Наташагийн Instagram хуудас ягаан, улаан, ногоон алтлаг гэх мэт чамин тод өнгийн болон металлик нүд будалтын заавруудаар дүүрэн.
Энтони нь олон янзын нүүр будалт бүтээх чадвартай, алдартнуудын нүүр хувиргагч билээ. Дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгт тооцогддог тэрээр Кэти Перри, Жэсси Жэй, Дуа Липа зэрэг дуучдын дүр төрхийг бүтээхдээ өөрийгөө илэрхийлэхээс айлгүй маш зоригтой, өвөрмөц, өнгөлөг дүр төрхүүдийг бүтээдэг авьяастай уран бүтээлч юм.
Азид хүчээ авч буй нүүр будалтын чиг хандлагуудыг төгс эзэмшин, дэлхийд өөрийн ур чадвараараа танигдсан Өмнөд Солонгосын нүүр хувиргагч Pony-гийн Instagram хуудсанд пастель өнгө давамгайлсан, зөөлөн, эмэгтэйлэг дүр төрхүүд бий.
Никкигийн будалтуудад гоёмсог, цэмцгэр байдал давамгайлна. Тэр бол өөгүй төгс харагдах арьс болон гэрэл сүүдэр өгсөн нүүрний хэлбэр, өтгөн цэвэрхэн хөмсөг, эмэгтэйлэг байдлыг эрхэмлэдэг нүүр хувиргагч юм.
Патрик Тагийн нүүр будалтууд уран мэдрэмжийн дагуу орчин үеийн мэргэжлийн түвшинд хийгддэг ба түүний үйлчлүүлэгчид дунд Хейли Бийбер, Шей Миччел, Адриана Лима, Камилиа Кабеллo нар багтдаг.
Нам Вог гоо сайхны ертөнцөд "glow queen" гэж нэрлэдэг билээ. Энэ хоч нь түүний хацар өнгөлөх, гэрэл сүүдэр тавих техниктэй шууд холбоотой юм. "Банш" мэт булбарай зөөлөн, өө сэвгүй арьстай нүүр будалтыг бүтээе гэвэл Нам Вог дагаарай.
Алдарт Лиза Элдридж нь сэргэг, натурал будалтыг бусдаас илүү сайн хийж гүйцэтгэдэг, мэргэжлийн ур чадвар нь бүтээл бүрээс нь мэдрэгддэг маш чадварлаг нүүр хувиргагч юм. Хүн бүрийн үзэсгэлэнт сайхан байдлыг классик нүүр будалтаар тодотгож чаддаг түүнтэй заавал танилцаарай.
Уран сайхны будалтыг ч тэр, гоёлын будалтыг ч тэр мэргэжлийн түвшинд, асар их гоо зүйн мэдрэмжээр бүтээж чаддаг уран бүтээлч бол Данесса юм. Хэрэв та сэтгэл хөдөлгөм сайхан нүүр будалтыг харахыг хүсвэл түүнийг дагахыг санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт