Зовхины арьсыг сайтар арчлах хэрэгтэйн 4 шалтгаан ба шаардлагатай бүтээгдэхүүнүүд

Зовхины арьс зөөлөн, эмзэг, амархан хуурайшдаг гээд нүүрний бусад хэсгийн арьстай харьцуулбал онцгой анхаарал шаарддаг билээ. Яагаад гэж үү? Гол шалтгаан нь тухайн хэсгийн арьсны бүтцэд оршдог юм.

  • Зовхины арьс хацар хэсгийн арьстай харьцуулбал хэд дахин нимгэн. Нимгэн учраас арьсны гадаргуутай ойр байрладаг судаснууд гэрэлтэн, нүдний доод хэсэгт хар хүрээ үүсч, эргэн тойрных нь арьс амархан хуурайшдаг.
  • Нүүрний энэ хэсэгт тослогийн булчирхай бага тул гидролипидийн давхарга нь нимгэн байж, арьс маш хурдан чийгшлээ алддаг.
  • Энэ хэсгийн арьсан доорх эд эс маш сул бөгөөд нимгэн тул ус сайн шингээдэг. Иймээс бид нас ахихын хэрээр нүдний орчмын хавагналт гэх асуудалтай тулгардаг.
  • Нүдний эргэн тойронд маш их хэмжээний мимикийн булчингууд байрладаг бөгөөд бид ч тэдгээр булчингуудыг хөмсгөө зангидаж, нүдээ онийлгох бүртээ идэвхтэй ашигладаг. Тэр ч бүү хэл бид нэг минутад ойролцоогоор 20 удаа нүдээ анивчдаг. Иймээс л ихэнх хүмүүс 30 хүрэхээсээ ч өмнө мимикийн үрчлээстэй болсон байдаг.
Hedonism Girls байгалийн ногоон маргад чулуугаар хийсэн нүдний маск
Embellir, Menard зовхины идэвхт тос
Essentials, Vivescence зовхины арьсыг нөхөн сэргээх маск
Colorscience нүдний серум
Eye Cell, Genosys пептидийн агуулгатай зовхины гелэн маск
Peptide4, Elemis зовхины нөхөн сэргээх тос
Ginseng Infusion, Erborian зовхины тос
Timeless Skin Care зовхины тос
Ocean Secrets, Thalion хөгшрөлтийн эсрэг зовхины тос
Speciale, Pevonia зовхины арьсыг шинэчлэх тос
SOS Eye Revive Hydra Cream & Mask зовхины нөхөн сэргээх тос
Blom зовхины арьс залуужуулах маск
Blom нүдний хар хүрээний эсрэг маск
Blom нүдний хавагналтын эсрэг маск

Buro.Mongolia

2020-06-22, 16:00