2023 оны маникюрын трендүүд: Нүсэр чимэглэл, уусалттай болон бусад будалтууд

Энэ онд эрэлтээрээ тэргүүлэх магадлалтай будалтууд


ТОЛЬ МЭТ ГАДАРГУУ

Загварын шоунуудаас эхлэн цахим орчинд хүртэл дэлгэрсэн маникюрын загвар бол яахын аргагүй гялалзсан гадаргуутай хром будалт билээ. Та брэндүүдээс Victor Glemaud, харин алдартнуудаас Хейли Биберийн санал болгодог хувилбараас санаа авах боломжтой.

@betina_goldstein

НҮСЭР ЧИМЭГЛЭЛ

Минимализмыг ор тас мартаад тод, нүсэр, том чимэглэл сонгох тусам энэхүү стилийн мөн чанар илэрч харагдана. Чимэглэлийн хувьд мөнгөлөг цагариг, гинж болон шигтгээ тренд болж байна.

@tombachik
@metalbelly_official

"ЦЭЛЦЭГНҮҮРЭН" МАНИКЮР

Солонгос маникюрт түгээмэл ашиглагддаг цэлцэгнүүр мэт харагдах энэхүү чимэглэлийг футуристик, 3D стилийн будалтад хэрэглэхэд нэн тохиромжтой.

@sojinails
@betina_goldstein

УУСГАЛТТАЙ ЗАГВАР

Маникюрын уламжлалт будалтуудын нэгт ордог уусгах техникийг одоо хумсныхаа дунд хэсэгт дийлэнхдээ зөөлөн ягаан өнгө ашиглан хэрэгжүүлээрэй. Яг л нүүр будахдаа бид хацраа өнгөлдөг шиг 2023 онд хумсаа ч мөн өнгөлөхийг зөвлөж байна.

@lolo.nailedit
@soulinailsxo
@manicuresbymo

ӨӨ СЭВГҮЙ ЦЭМЦГЭР

Дунд зэргийн урт, энгийн хэлбэр болон сүүн цагаан өнгийн будаг бол хэт хичээгээгүй цэмцгэр өнгө аяс бүрдүүлэхэд туслах үндсэн жор юм.

@harrietwestmoreland
@iramshelton

Buro.Mongolia

2023-02-03, 10:55