Зөөлөн пастель туяанууд, тод неон өнгөнүүд болон бусад
Энэ хавар ягаан өнгийг зөвхөн маникюр гэлтгүй хувцаслалт болон нүүр будалтдаа нэвтрүүлэхийг зөвлөж байна. Барби хүүхэлдэйг санагдуулам зөөлөн ягаан туяанууд, эсвэл сонгодог гялгар бүтэцтэй ягаан өнгө нь хамгийн өндөр эрэлттэй байх болно.
Усан цэнхэр, тэнгэрийн цэнхэр, пастель цэнхэр гээд цэнхэр өнгөний зөөлөн туяанууд энэ улирлын маникюрын гол өнгөөр нэрлэгдлээ. Цэнхэр өнгө аз жаргал, эрх чөлөө мэдрүүлэн харахад нүдэнд дулаан, тааламжтай байдаг тул одооноос маникюртаа хэрэгжүүлж эхлээрэй.
Энэ улирлын street style од болсон неон өнгө хумсан дээр ч маш гоёмсог харагддаг. Сонгодог өнгөнүүдээс уйдаад амжсан бол зарим өдрүүдэд неон өнгийн маникюраар олны анхаарлыг татаарай.
Нимбэгийн шар, сүүн шар, бүүдгэр шар зэрэг шар өнгөний гэгээлэг, зөөлөн туяанууд энэ улиралд ноёрхох болно.
Ashy Green буюу саарал-ногоон өнгийг зарим хүмүүс цайруулсан хаки гэж нэрлэх дуртай бол зарим нь үнсэн ногоон хэмээн тодорхойлдог. Юутай ч Ashy Green өнгө нь ямар ч туяатай арьсанд сайхан зохиж, саармаг, минимал уур амьсгал бий болгодог байгаа.
Pantone институтээс зарласан энэ оны гол өнгө буюу "Амьд Шүр" өнгөний төрөл бүрийн туяанууд маникюрын салбарт тренди байх болно.
Хагас тунгалаг, сүүн болон шохойн хөх ягаан өнгөнүүдийг дангаар нь будаж, эсвэл өөр өнгийн геометрийн хэлбэр дүрсээр чимэглээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт