Үсний боолт байхад л хангалттай: Яг одоо туршиж үзэх 90-ээд оны үс засалт

1960, 1990-ээд оны гоо сайхны чиг хандлага эргэн иржээ. Ялангуяа хиппичүүдийн дурладаг байсан энэхүү үсний засалт нь 30 жилийн дараа ийнхүү эргээд моданд орлоо. Шалтгаан нь ойлгомжтой. Учир нь үсээ сүлжих нь маш хялбар тул өдөр тутамд тохиромжтойн сацуу загварлаг төрхийг бий болгодог. Мөн шулуун, буржгар, өтгөн, шингэн, урт, богино гээд бүх төрлийн үсэнд тохирдог давуу талтай.

Уг засалтыг хэрэгжүүлэхдээ үснийхээ урд талын хэсгээс туг үс аван өөрийн сонирхолд тааруулан чанга эсвэл сул сүлжиж өнгөгүй резинээр бооно. Аль эсвэл бүрдүүлсэн төрхөндөө тохируулан өөр өнгөлөг боолт ч ашиглаж болно. Мөн илүү энгийн төрх бүрдүүлэхийг хүсвэл боолт ашиглахын оронд үсний лакаар барьцалдуулж тогтоохыг зөвлөе. Харин илүү өвөрмөц хэв маяг бүрдүүлэхийг хүсвэл өөрийн уран сэтгэмжээ ашиглан дуртай хавчаараараа загварчлах боломжтой.

Buro.Mongolia

2021-08-18, 11:06