Барак Обама гэр бүлтэйгээ амрахаар явахдаа ямар ном авч явж буйгаа дэлгэлээ
АНУ-ын ерөнхийлөгч 16 xоногийн хугацаанд зургаан ном уншиж дуусгах асар их цаг шаардсан зорилго өмнөө тавьжээ. Барак Обама-гийн сонголтонд уран зохиолын номоор тогтохгүй мөн шинжлэх ухааны болон намтарчилсан бичвэрүүд оржээ. Жагсаалтанд Америкийн зохиолч Жеймс Солтерын All that is, энэ жилийн Пулитцерийн ялагч All the Light We Cannot See, Энтони Дорра-гийн The Sixth Extinction Элизабет Колберт, Джумпа Лахири нарын Lowland, сэтгүүлч Нехиси Коутсын Between the World and Me болон Рон Черноугийн Washington: A Life номууд багтжээ.
Обама гэp бүлтэйгээ 7-р сарын 7-нд аялалд явсан учраас одоо ном унших төлөвлөгөөний зарим хэсэг нь биеллээ олсон байх. Энэ удаад ч тэр очихоор байнга сонгодог Массачусетсэд байрлах Мартас-Винъярд амралтын газар амралтаа өнгөрүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт