Gucci брэнд Нью-Йорк хотод номын дэлгүүрээ нээлээ
Соёл урлаг, хувцас загварын 2000 гаруй ховор ном, сэтгүүлүүд худалдаалагдана
Нью-Йорк хотод байрлалтай Gucci Wooster бүтикийн зэргэлдээ Gucci брэндийн номын дэлгүүр нээгдлээ. Энэхүү номын дэлгүүрийн эрхлэгчээр "Dashwood Books" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Дэвид Стретелл ажилласан ба 2000 гаруй соёл урлаг, дизайн, хувцас загварын тухай нэн ховор ном болон сэтгүүлүүд худалдаалагдахаар болжээ.
Түүнчлэн Gucci брэнд "WORLD (The Price of Love)" нэртэй гэрэл зургийн номоо арваннэгдүгээр сарын 29-нд худалдаанд гаргахаар болоод байгаа юм. 2018 оны аяллын цуглуулгын зохиомжит гэрэл зургуудаас бүрдсэн энэхүү номыг гэрэл зураг сонирхогчид болон цуглуулагчдад зориулжээ. Эдгээрээс дүгнэхэд Gucci загварын ордон хувцас загвараар дамжуулан боловсрол, соёлын салбарт хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт