Les Diners de Gala
Сальвадор Дали ба түүний эхнэр Гала нарын 136 төрлийн хоолны жортой номыг Taschen хэвлэлийн газар дахин хэвлэн гаргахаар боллоо
"Les Diners de Gala" нэртэй хоолны ном хамгийн анх 1973 онд гарч байсан. Нийт 12 бүлэгтэй уг номонд Далигийн сюрреалист зургуудтай 136 нэр төрлийн хоолны жорууд багтсан юм. Сальвадор Дали болон түүний эхнэр Гала нар маш тансаг оройн зоогны үдэшлэг зохиодог байснаараа алдартай. Хэдийгээр тэдний үдэшлэг оройн зоог гэхээсээ театрын тоглолттой илүү төстэй болдог ч бэлтгэсэн хоолнууд нь үргэлж дээд зэргийн амттай байсан гэдэг. "Les Diners de Gala" номонд хосуудын хамгийн дуртай хоолны жорууд багтсан байгаа.
Дэлхий даяар "Les Diners de Gala" номын эх хувь ердөө 400 ширхэг хадгалагдаж үлдсэн гэнэ. Тэгвэл Taschen энэхүү номыг дахин хэвлэж, 35,99 долларын үнэтэйгээр арваннэгдүгээр сарын 20-нд худалдаанд гаргах гэж байна. Та сонирхож байвал одоо Amazon вебсайтаас урьдчилан захиалж авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт