69 дэх удаагийн Каннын кино наадмын албан ёсны постер гарлаа

Жан-Люк Годарын киноны хэсгээс

Энэ жилийн Каннын кино наадам тавдугаар сарын 11-нээс 22-ны өдрүүдэд болж өнгөрнө. Кино наадмын албан ёсны постерийг харцгаая

Жил бүр Каннын кино наадмын постер олны анхаарлыг багагүй татдаг. Жан-Люк Годарын 1963 онд дэлгэцнээ гарсан Contempt киноны хэсгээс авсан зураг энэ жилийн кино наадмын албан ёсны постер болжээ. Тус киног Альберто Моравиагийн ижил нэрт зохиолоос сэдэвлэж Жан-Люк Годар бүтээсэн ба мөн өөрөө кинондоо дүр бүтээсэн юм. Түүнээс гадна кинонд Брижит Бардо, Мишель Пикколи нар гол дүрүүдэд нь тоглосон. Кино наадмыг зохион байгуулагчид энэхүү постер зургийн талаар "Кино бидний харахыг хүссэн ертөнцийг бидний өмнө нээдэг гэх үгтэй бүрэн нийцэж байгаа" гэж ярьжээ.

Сануулахад энэ жилийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг австрали найруулагч Жорж Миллер тэргүүлэхээр болсон билээ.

Б.Амина

2016-03-23, 17:00

  • Зураг: