Урлаг Соёл | Канны Кино Наадам 2016
Ума Турман, Ирина Шейк болон бусад зочдын хамт
Өчигдөр Францын Номин эрэгт Канны кино наадмын үеэр болдог хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох amfAR хандивын гала үдэшлэг зохион байгуулагдлаа
Америкийн amfAR хандивын сан ДОХ-ын вирусыг эмчлэх судалгааны төвд хөрөнгө цуглуулах үйл ажиллагааг гучин жилийн турш хийж байгаа билээ. Тэд энэхүү үйл ажиллагаандаа кино, спорт, шоу-бизнес болон загварын ертөнцийн хамгийн алдартай одуудыг урин оролцуулж, олон сая долларын хөрөнгө босгодог.
Мэдээж amfAR сан Канны кино наадам гэх чухал үйл явдлыг алгасаж чадаагүй бөгөөд кино наадамд оролцохоор ирсэн одуудыг ээлжит хандивын үдэшлэгтээ урьжээ. Энэхүү тансаг үдэшлэг нь Hotel du Cap-Eden-Roc зочид буудалд болж өнгөрсөн ба арга хэмжээнд Эдриан Броуди, Ума Турман, Жюльет Бинош, Кэти Перри, Адриана Лима, Карли Клосс, Ирина Шейк зэрэг салбар салбарын одууд цугларсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт