Каннын кино наадмын шүүгчдийг Жорж Миллер тэргүүлнэ

Австрали кино найруулагч Côte d'Azur-т

Өнгөрсөн жил Каннын кино наадмын шүүгчдийг тэргүүлсэн Коэны ах дүүсийн халааг энэ жил Mad Max: Fury Road киногоороо алдартай Жорж Миллер авлаа

Каннын 69 дэх наадам энэ жил тавдугаар сарын 11-ээс 22-ны хооронд болж өнгөрнө. Өчигдөр наадмын зохион байгуулагчид энэ жилийн шүүгчдийг Жорж Миллер тэргүүлэх болсныг зарласан. Тэгэхдээ харин шүүгчдийн багт орох бусад гишүүдийн нэрсийг нууц хэвээр үлдээлээ. Австрали кино найруулагчийн нэр өнгөрсөн жил ч Каннын наадамд хүчтэй яригдаж байсан юм. Учир нь тэрээр өөрийн "Mad Max: Fury Road" киногоо шүүмжлэгчид болон олон нийтэд танилцуулж байсан билээ. Энэхүү кино өнгөрсөн жилийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг байгаад зогсохгүй Оскарын наадмын арван төрөлд нэр дэвшсэн юм. Тэгэхээр Жорж Миллер Оскарыг сэтгэл догдлон хүлээж, өөрийн кино нь хэр амжилт үзүүлэхийг харахаас гадна өөрөө Каннд шилдэг бүтээлүүдийг тодруулах боллоо. 

Buro.Mongolia

2016-02-04, 13:00

  • Зураг: