Ким Кардашьян, Белла Хадид болон Ульяна Сергеенко нар de Grosogono-гийн үдэшлэг дээр

“Канны солиорол”

Уржигдар орой de Grisogono үнэт эдлэлийн ордны бүтээлч захирал Фаваз Груози “Cannes Folies” буюу шууд орчуулбал “Канны солиорол” нэртэй үдэшлэг зохиожээ. Тэрээр энэхүү үдэшлэгээ Hotel Du Cap-Eden-Roc зочид буудалд зохион байгуулсан байна

"Cannes Folies" үдэшлэгт De Grisogono ордны урласан шинэ үнэт эдлэлийн цуглуулгыг сонирхохоор Ким Кардашьян иржээ. Ингэснээр энэхүү үдэшлэг нь Кимийн Каннд оролцож байгаа анхны арга хэмжээ болсон юм.

Оливье Рустены урлагийн тэнгэр энэ удаад өөр дизайнерын гоёл сонгожээ. Уг үдэшлэгт Ким Lan Yu хэмээх хятад дизайнерын даашинз өмссөн байлаа. Түүний нөхөр очир эрдэнэд дуртайгаараа алдартай ч de Grisogono-гийн үдэшлэгт харагдсангүй. Тэгэхдээ "Cannes Folies"-д Роберт Де Ниро, Милла Йовович, Белла Хадид, Тони Гаррн болон дизайнер Ульяна Сергеенко нар ирсэн байлаа.

Фаваз Груози, Роберт Де Ниро & Грейс Хайтауэр
Крис Женнер & Ким Кардашьян
Белла Хадид
Ульяна Сергеенко
Фаваз Груози, Ким Кардашьян & Белла Хадид
Шанель Иман
Миша Бартон
Наташа Поли
Тони Гаррн
Марина Линчук
Ана Беатрис Баррос
Мэдисон Хедрик

Buro.Mongolia

2016-05-19, 18:34