Урлаг Соёл | Канны Кино Наадам 2016
Николь Гарсия найруулсан
Саяхан Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн, кино шүүмжлэгчид, сэтгүүлчид болон бусад зочид “From the Land of the Moon” киног хүлээн авсан. Харин киноны нээлтийн улаан хивсэн дээр Марион Котийяр, Луи Гаррель болон Алекс Брендемюль нар хэрхэн харагдаж байсан талаар хамтдаа сонирхоцгооё
Mal de pierres буюу "From the Land of the Moon" кино нь 69 дэх Канны кино наадмын үндсэн хэсэгт өрсөлдөж гол шагнал болох "Golden Palm"-д нэр дэвшиж байгаа билээ. Найруулагч Николь Гарсиягийн бүтээсэн энэхүү киноны үйл явдалд Францын өмнөд зүгийн жижиг тосгонд өссөн Габриель хэмээх бүсгүйн тухай өгүүлнэ. Габриель хайргүй хүнтэйгээ гэрлэсэн бөгөөд санаандгүй тохиолдлоор Францын армийн дэслэгч Андре хэмээх залуутай учирснаар хайр гэж юу болохыг мэдэрдэг. "From the Land of the Moon" кинонд гол баатруудын 20 жилийн амьдралыг харуулах бөгөөд бид энэ хооронд Габриель, түүний нөхөр болон Андре нарыг янз бүрийн нөхцөл байдлаас хүлээн авах болно. Энэхүү кино нь Италийн зохиолч Милена Агусын зохиол дээр тулгуурлан бүтээгдсэн юм.
Канны кино наадмын улаан хивсэн дээр "From the Land of the Moon" киноны жүжигчдийн багаас гадна, Петра Немцова, Айшвария Рай, Кендалл Женнер болон Ванесса Паради нар хүрэлцэн иржээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт