Урлаг Соёл | Канны Кино Наадам 2016
"Money Monster"
Нэгэн сэтгүүлч 69 дэх Канны кино наадмыг сүүлийн үеийн Европын кино наадмуудаас хамгийн "Холливүүд" хэв маягтай болж байна гэж бичсэн юм. Харин энэ нь үнэн болох нь наадмын хоёр дах өдрийн улаан хивсний ёслолоос харагдаж байлаа
Энэ жил жүжигчин Жоди Фостер найруулагчийн хувиар Канны кино наадамд ирлээ. Тэрээр өөрийн "Money Monster" нэртэй шинэ киногоо танилцуулсан юм. Энэхүү кино нь Канны кино наадмын хоёр дах өдөр амжилттай танилцуулагдаж өнгөрсөн байна. Харин Канны улаан хивсэн дээр тус киноны жүжигчид болох Жорж Клуни, Жулия Робертс нар алхаж харагдлаа. Мөн Жорж Клунигийн үзэсгэлэнт гэргий Амаль Аламуддин ч ирсэн байсан юм. Хосууд энэ үдэш зурагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Мөн тэдэн дээр нэмэгдэж Жулианна Мур, Ева Лонгория болон Наоми Уоттс нар улаан хивсэн дээгүүр алхжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт