Алтан бөмбөрцөг 2022: “The Power of the Dog”, “Encanto”, “Succession” шагнал хүртлээ

Үзэгч болон оролцогчидгүй наадам болж өнгөрлөө

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр 79 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын ялагчид тодорлоо. Энэ жил ёслол шууд дамжуулагдаагүй төдийгүй арга хэмжээ огт үзэгчидгүй болж өнгөрснөөс гадна алдартнууд уг наадмын эргэн тойронд үүссэн асуудлуудаас үүдэн наадамд оролцохгүй байхаар шийдсэн билээ. Тодруулбал, Алтан Бөмбөрцөг наадмын оролцогчид болон ялагчдыг нийт 87 олон улсын сэтгүүлчдээс бүрдсэн Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлаг (HFPA) шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2021 оны хоёрдугаар сард Los Angeles Times сонинд тус шүүгчдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстай шүүгч огт байхгүй талаар мэдээллэсэн бөгөөд үүний үр дүнд HFPA агентлаг маш их шүүмжлэлд өртсөн билээ. Улмаар Алтан бөмбөрцөг наадмыг шууд дамжуулдаг NBC телевиз шүүгчдийн бүрэлдэхүүн нь Америкийн нийгмийн олон талт байдлыг хангалттай тусгаж чадаагүй гэх шалтгаанаар 2022 онд наадмыг шууд дамжуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

2022 оны шагнал гардуулах ёслолын шилдэг киногоор “The Power of the Dog” бүтээл шалгарсан бол энэхүү киног бүтээсэн Жейн Кэмпион шилдэг найруулагчаар тодорчээ. Харин телевизийн салбараас томоохон хэвлэл мэдээллийн компанийн эзэмшигчдийн талаар өгүүлдэг “Succession” цуврал жанрынхаа ихэнх шагналыг түүсэн байна. Мөн үйл явдал нь АНУ-ын иргэний дайны өмнөхөн өрнөдөг “The Underground Railroad” түүхэн бүтээл богино цувралын төрөлдөө ялалт байгууллаа.

Ингээд 79 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын ялагчдыг харцгаая.

Шилдэг утга уянгын кино

"The Power of the Dog"

Шилдэг найруулагч

Жейн Кэмпион

Шилдэг кино зохиол

“Belfast”

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Николь Кидман, “Being the Ricardos”

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Уилл Смит, “King Richard”

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Ариана ДеБосе, “West Side Story”

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

 

Коди Смит-Макфи, “The Power of the Dog”

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

 

“West Side Story”

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Рейчел Зеглер, “West Side Story”

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Эндрю Гарфилд, “Tick, Tick…Boom!”

Шилдэг анимэйшн кино

“Encanto”

Шилдэг гадаад кино

“Drive My Car” (Япон)

Шилдэг хөгжмийн зохиол

Ханс Зиммер, “Dune”

Шилдэг дуу

“No Time to Die”, No Time to Die, Билли Айлиш

Шилдэг утга уянгын цуврал

 

“Succession”

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Микаэла Хаэ Родригес, “Pose”

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жереми Стронг, “Succession”

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал

 

“Hacks”

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Жан Смарт, “Hacks”

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жейсон Судейкис, “Ted Lasso”

Шилдэг богино цуврал эсвэл телевизийн кино

 

"The Underground Railroad”

Богино цуврал эсвэл телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Кейт Уинслет, “Mare of Easttown”

Богино цуврал эсвэл телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Майкл Китон, “Dopesick”

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Сара Снук, “Succession”

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

О Ён Су, “Squid Game”

 

Buro.Mongolia

2022-01-11, 09:32