Southside with You
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай нарын хайрын түүхийг өгүүлэх Southside with You нэртэй кино удахгүй гарах гэж байна
Манай улс төрчид хувийн амьдрал болон гэр бүлээ бусдын нүднээс чадах чинээгээрээ л нуудаг. Харин энэ тал дээр Америкчууд арай уян хатан байдаг бололтой. Тухайлбал АНУ-д улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн гэр бүлийнхэн сурталчилгаанд нь маш идэвхтэй оролцдог. Барак Обамагийн гэр бүл ч мөн адил энэ замналаар явжээ.
Ирээдүйн ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар анх хэрхэн учирсан тухай өгүүлэх энэхүү кино нь зарим хүмүүст хэтэрхий илэн далангүй санагдаж болох юм. Ямартаа ч Southside with You кинонд ямар ч улс төр гарахгүй. Киноны гол үйл явдалд тэдний анхны уулзалт, анхны үнсэлт зэрэг романтик үзэгдлүүд л бий. Барак болон Мишель Обама нар уг киноны талаар ямар бодолтой байгаа нь одоогоор тодорхойгүй, тэд ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Southside with You кино нь наймдугаар сарын 26-нд Хойд Америкт нээлтээ хийнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт