“Sex and The City” бүтээлийн Саманта Жонсын дүрээрээ алдаршсан жүжигчин Ким Кэтролл “And Just Like That” цувралын хоёрдугаар бүлэгт эргэн ирэхээр болсныг Variety мэдээлжээ. Шинэ төсөлд оролцохгүй болсон шалтгаанаа тэрээр Самантагийн дүр сонирхлыг нь татахаа больсонтой холбон тайлбарлаж байсан ч цувралд тоглох саналыг ийнхүү хүлээн авсан байна.
Самантагийн хэсгийн зураг авалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр бусад гол дүрүүдийн оролцоогүйгээр авч дуусжээ. Тэрээр хоёрдугаар бүлгийн төгсгөлийн ангид ердөө ганцхан хэсэгт тоглох нь ил болсон юм.
Та санаж байгаа бол нэгдүгээр бүлэгт Саманта болон Кэрри нар зөвхөн зурвасаар харилцаж буй нь гардаг. Тэгвэл энэ удаа тэд утсаар холбогдон ярьж буйгаар дүрслэгдэх аж. Улмаар найзууд биечлэн уулзалт товлодог ч тухайн дүрс нь кинон дээр гарахгүй байх магадлал өндөр байна.
Саманта Жонсын төрхийг "Sex and The City" бүтээлийн костюм дизайнерын үүргийг гүйцэтгэж байсан Патриша Филд хариуцсанаараа мөн онцлог болжээ. Бие даасан байдал, зоригтой зан чанарын бэлгэдэл болсон уг дүрийг дизайнер Филд хэрхэн харуулахыг киноноосоо харах л үлдлээ. Харин шинэ бүлгийг хүлээж байх зуураа "Sex and The City" дээрх Саманта Жонсын өнгөлөг хувцаслалтыг энд дарж эргэн санаарай.
“And Just Like That” цувралын хоёрдугаар бүлэг нийт 11 ангиас бүрдэж байгаа бөгөөд зургаадугаар сарын 22-ны өдөр HBO Max стриминг платформ дээр тавигдах юм. Шинэ бүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт