Өчигдөр орой Америкийн кино академи 89 дэх удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг зарлалаа
Энэ жилийн Оскарын наадамд "La La Land" хамгийн олон буюу 14 шагналд нэр дэвшиж домогт "Titanic" кинотой нэг эгнээнд жагслаа. Үүний араас "Arrival", "Moonlight" бүтээлүүд тус бүртээ найман төрөлд нэр дэвшсэн бол "Hacksaw Ridge", "Lion", "Manchester by the Sea" кинонууд бүгд зургаан төрөлд шагнал авахаар өрсөлдөж байна. Мөн "Fences" ба "Hell or High Water" кино дөрвөн төрөлд тус, тус нэр дэвшжээ.
Өмнө нь бидний таамаглаж байсанчлан шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд "Jackie" киногоороо Натали Портман хоёр дах удаагаа Оскарын шагнал хүртэх боломжтой боллоо. Түүний хүчтэй өрсөлдөгчдөөр Эмма Стоун ("La La Land"), Изабель Юппер ("Elle") нар тодорсон нь энэ жилийн Оскарыг нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болохыг харуулж байгаа юм.
Харин шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг Кейси Аффлек, Райан Гослинг, Эндрю Гарфилд, Вигго Мортенсен, Дензел Вашингтон нарын нэг нь хүртэх болно.
Энэ удаа хэн Оскарын шагналт найруулагч болох вэ гэдэг асуулт хүн бүрийн ярианы сэдэв болоод байна. Мэдээж Дэмьен Шазелл "La La Land" киногоороо нэр дэвших нь тодорхой байсан бол Кеннет Лонерган "Manchester by the Sea" киногоор энэхүү нэр хүндтэй шагналыг авах бүрэн боломжтой байгаа юм.
Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 26-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Жимми Киммел арга хэмжээний хөтлөгчөөр ажиллах болно.
Оскарын 89 дэх удаагийн кино наадмын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт