Шинэ Бонд, шинэ найруулагч
“Spectre” болон “Skyfall” кинонуудыг бүтээсэн найруулагч Сэм Мендес Бондын шинэ ангийг найруулахаас татгалзсан байна
Жүжигчин Даниел Крейг Их Британийн тагнуулчийн дүрд тав дах удаагаа тоглохоос татгалзсан. Тэгвэл түүний араас найруулагч Сэм Мендес James Bond-ын багийг орхиж байна. Тэрбээр өмнө нь "Spectre" "Skyfall" зэрэг James Bond-ын кинонуудыг найруулж байсан нь асар их амжилт авчирсан билээ.
Мендес үүнийг тайлбарлахдаа, " Энэ маш гайхамшигтай адал явдал байсан бөгөөд би хором бүрийг нь үнэлдэг. Гэхдээ одоо ямар нэг өөр зүйл хийх цаг нь ирсэн гэж би бодож байна. Би бол өгүүлэгч. Тиймээс би одоо шинэ баатруудын талаар өгүүлэхийг хүсч байгаа" гэжээ. Тэрбээр мөн шинэ 007-д тоглох жүжигчдийн талаарх цуурхал дээр тайлбар хийжээ. Сүүлийн үед Том Хидлстон болон Идрис Эльба нар тоглоно гэсэн цуурхал гараад байгаа юм. Сэм энэ талаар ярихдаа, "Зөвхөн продюсер л дараагийн Бондыг сонгоно, тэгээд л гүйцээ. Энэ тал дээр ямар ч ардчилсан зүйл байхгүй" гэсэн байна.
Ямартаа ч биднийг цоо шинэ Жеймс Бонд хүлээж байгаа бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт