Шинэ жилийн уур амьсгал оруулах 15 кино
Шинэ жил болоход хэдхэн хоног үлдсэн байна. Гэсэн ч шинэ жилийн уур амьсгал нэг л орж өгөхгүй байгаа бол баярын сэдэвтэй кино үзэж эхлэхийг зөвлөж байна. Бид энэхүү нийтлэлдээ хэд ч үзсэн уйддаггүй, эхлэлийн аяыг нь сонсох төдийд л дулаан мэдрэмж төрдөг кинонуудыг цуглууллаа.
"Gremlins" бол уран сэтгэмжит дүрүүд дундаа хамгийн эгдүүтэй дүр болох Гремлинийг төрүүлээд зогсохгүй шинэ жилийн баярын бэлгээ заасан хугацаанд нь задлах ёстойг зааж өгсөн домогт бүтээлүүдийн нэг билээ.
Шинэ жилийг “Home Alone” киногүйгээр төсөөлшгүй. Тус киног амттай зууш, уух зүйлсээ бэлдээд, бүдэг орчинд аль эсвэл шинэ жилийнхээ ширээг бэлдэж, гацуур модоо чимэглэх зуураа гээд ямар ч үед үзсэн баярын уур амьсгал хоромхон зуурт бий болдог билээ.
Энэ бол Тим Бертоны зохиолыг нь бичиж, продюссерлэсэн мюзикл төрлийн кино юм. “The Nightmare Before Christmas”-ийн гол дүр, Хэллоуин хотын удирдагч Жек Скеллингтон нь жил бүрийн Хэллоуинаар хүмүүсийг айлгадаг байсан ч өөрийн дүрээ Санта болгон өөрчилж хүмүүст зул сарын баяр тэмдэглэхэд нь туслахаар шийддэг.
2000 оны “How the Grinch Stole Christmas” киноны Гринчийн дүрд Жим Керри тоглодог бол түүнийг зул сард дурлуулж чаддаг Синди Лу Хэн охины дүрийг Тейлор Момсен бүтээдэг билээ.
“The Christmas Chronicles” нь Netflix платформын хитүүдийн нэг бөгөөд бүх цаг үед хийгдсэн Зул сарын сэдэвтэй кинонуудын маш олон жагсаалтад багтдаг юм. Тус бүтээлийн Санта Клаусын дүрд Курт Рассел, хатагтай Клаусын дүрд Голди Хоун тоглосон бол найруулагчаар “Home Alone” бүтээлийг найруулж байсан Крис Коламбус ажилласнаараа онцлог билээ.
Романтик, бас дээрээс нь шинэ жилийн сэдэвтэй кино гэх юм бол мэдээж “Love Actually” юун түрүүнд бодогдоно. Кира Найтли, Колин Ферт, Хью Грант, Алан Рикман, Эмма Томпсон, Лиам Нисон зэрэг шилдэг жүжигчдийг нэгтгэсэн энэхүү бүтээлийг ахин нэг үзэх цаг ирсэн байна.
Хоорондоо 9000 километрээр зааглагдсан Англид амьдардаг Айрис Симпкинс (Кейт Уинслет) болон Өмнөд Калифорнияд амьдардаг Аманда Вудс (Камеран Диас) нар Интернетээр дамжуулан бие биенийхээ гэрт зул сарын амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээр болдог. Тус бүтээл нь баярын уур амьсгалтай бөгөөд хоёр тивийн хооронд өрнөх хайр сэтгэлийг өгүүлснээр үзсэн хүн бүрт инээд бэлэглэдэг билээ.
Хэрэв та “And Just Like That” цувралын шинэ ангиудыг хүлээхээс тэсгэл алдаж, “Sex and The City” бүтээлийг хэд хэдэн удаа үзсэн ч Сара Жессика Паркерын тоглосон өөр олон кинонуудыг үзмээр байгаа бол “The Family Stone”-ыг яг одоо тоглуулаарай. Энд Сара Жессика хадмуудтайгаа зул сараа угтаж буй Нью-Йоркийн бизнес эмэгтэйн дүрд тоглодог билээ.
Баяр дөхөх үеэр гэр бүлийн харилцаа нь асуудалд орж буй талаар өгүүлэх бас нэгэн романтик кино бол “Happiest Season” билээ. Гол дүрүүдэд Кристен Стюарт болон Маккензи Дэвис нар тоглосон бол найруулагчаар “The Faculty” киноны Стоклигийн дүрээрээ алдаршсан Клеа ДюВалл ажиллажээ.
Брэд, Кейт нар гурван жилийн турш үерхэж буй жаргалтай хосууд бөгөөд өөрсдийн эцэг, эхийн салалтаас шалтгаалан гэрлэлтийн эсрэг байр суурьтай байдаг. Тэд зул сараараа Фижид очиж наранд биеэ шаран, дайвингаар гулгахаар төлөвлөдөг ч нислэг нь цуцлагддаг билээ. Ингээд тэд дөрвөн гэрт, дөрвөн өөр зул сар тэмдэглэхээр болдог.
Скандинавын драма төрлийн тус бүтээл нь Берлины кино фестивалиас Label Europa Cinemas шагналыг хүртэж, 93 дугаар Оскарын наадмын шилдэг гадаад кино төрлийн нэр дэвшигчдийн shortlist-д багтаж байсан. Найруулагч Мария Сёдаль "Hope"-ыг жинхэнэ амьдралаасаа сэдэвлэсэн бөгөөд баяр болгон инээд, хөөрөөр дүүрэн байдаггүйг харуулдаг. Гол дүр болох Ани нь (Андреа Брюн Ховиг) зул сарын өмнөхөн хүнд хэлбэрийн хорт хавдартай гэдгээ олж мэддэг билээ.
“Dans Paris” бүтээл нь шинэ жил бол асуудлаас зугтахад тань туслах шалтаг биш, мөн гоёмсог чимэглэсэн гацуур мод нь сэтгэл санааг тань дээшлүүлэх шидэт зүйл биш гэдгийг сануулах болно. Эйфелийн цамхаг руу харсан жижигхэн гэрт ах, дүү хоёр (Луи Гаррель, Ромен Дюрис) болон тэдний эцгийн (Ги Маршан) амьдрал өрнөнө.
Арно Депленшены тус бүтээл нь бас нэгэн төгс бус гэр бүлийн шинэ жилийн тухай өгүүлэх болно. Жүжигчдийн хувьд Катрин Денев, Матье Амальрик, Мельвиль Пупо, Кьяра Мастроянни гэх Францын хамгийн алдартай уран бүтээлчид тоглосон билээ.
Дэлхийн нэгдүгээр дайнаас сэдэвлэсэн дайны драма төрлийн энэхүү кино нь Оскар, BAFTA гэх томоохон шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшиж байжээ. Үйл явдлын хувьд 1914 онд өрнөх бөгөөд маш олон Герман, Франц болон Шотланд цэргүүд зул сараа тэмдэглэхийн тулд дайтахаас татгалзаж буйг харуулдаг.
Найруулагч Мартина Макдонагийн эмгэнэлт инээдмийн төрлийн анхны бүтээл болох “In Bruges”-д зул сарын өмнөхөн Бельгийн Брюгге хотод ирсэн хоёр алуурчны талаар гарах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт