80 дах удаагийн Венецийн кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр ёслол төгөлдөр эхэллээ. 2023 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл явагдах тус кино наадмын эхний өдөр Эдоардо Де Анжелисийн найруулсан “Comandante” хэмээх дайны сэдэвт кино нээлтээ хийжээ. Мөн дээд шагнал болох "Алтан арслан"-д нийт 23 кино өрсөлдөж буйгаас Майкл Манны “Ferrari,” Брэдли Куперийн “Maestro” болон София Копполагийн “Priscilla” нар хамгийн өндөр хүлээлтийг үүсгээд байгаа юм.
Венецийн кино наадмын нээлт зохиолч, жүжигчдийн ажил хаялттай давхацсан тул кино наадамд уригдсан зарим уран бүтээлчид ирж чадаагүй ч Амал Клуни, Жорж Клуни, Адам Драйвер, Патрик Демпси, Шу Чи болон Жиллиан Финк зэрэг алдартнууд гайхалтай хувцаслалтаараа улаан хивсийг чимж өгчээ.
Сонирхуулахад, тус наадамд анх удаа найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” бүрэн хэмжээний кино нь “City of Wind” нэртэйгээр нээлтээ хийх гэж байгаа ба гол шагналуудын нэг болох "Orizzonti" төрөлд нэр дэвшжээ. Мөн П.Лхагвадулам найруулагчийн "Есдүгээр сарын цас" кино нь 79 дэх удаагийн Венецийн кино наадамд "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд нэр дэвшин, ялж байсан түүхтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт