Улс төрийн онц сонирхолтой кино
Найруулагч Жон Мэддены шинэ уран бүтээл, ямар ч саад бэрхшээлийн өмнө бууж өгөхгүй, амжилттай ажилладаг улс төрийн стратегичийн тухай өгүүлэх киноны анхны тизер трейлер гарлаа
Найруулагч Жон Мэдден гол дүрд нь Гвинет Пэлтроу, Жозеф Файнс нарын тоглосон "Shakespeare in Love" киногоороо алдартай. Мэдден тус бүтээлээрээ Оскарын шагнал гардуулах ёслолын "Шилдэг найруулагч" төрөлд нэр дэвшиж байсан. Тэрээр мөн 2005 онд "Proof" киногоороо Венецийн кино наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох "Алтан арслан" шагналд нэр дэвшсэн удаатай.
Мэддены найруулсан, удахгүй дэлгэцнээ гарах "Miss Sloane" киноны зохиол 2015 онд дэлгэцийн бүтээл болж амжаагүй шилдэг кино зохиолуудын "Black List" жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Шинэхэн киноны зохиол болон гол дүрийн жүжигчид Мэдденд дахин нэг удаа Оскарын шагналд нэр дэвших боломж олгохыг үгүйсгэх аргагүй юм. "Miss Sloane" киноны гол дүр, хүйтэн цуст Элизабет Слоуны дүрд Жессика Честейн толгосон бөгөөд Мэдден нэгэн ярилцлагадаа "Би анх кино зохиолыг уншаад л гол дүрд нь Жессикаг сонгох хэрэгтэйг ойлгосон. Тэр жүжигчний ур чадварыг маш сайн гаргаж харуулдаг жүжигчин. Ийм зохиолтой кинонд яг л түүн шиг хүн хэрэгтэй байсан" хэмээн ярьжээ.
"Miss Sloane" киног арванхоёрдугаар сарын 9-нд нээхээр төлөвлөсөн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт