Намар, өвлийн сурталчилгаанд
Энэ улиралд дэлхийн томоохон хувцас загварын брэндүүд бидэнд маш олон төрлийн дүр төрх санал болгосон. Романтик, рок, энгийн, тансаг, хээнцэр гээд тэдгээр дүр төрхүүд дуу хөгжимтэй хэрхэн нэгдсэнийг намар-өвөл 2016 сурталчилгааны видео бичлэгүүдээс нь хамтдаа харцгаая
Хамгийн сүүлд Marc Jacobs брэнд өөрсдийн намар өвөл цуглуулгын сурталчилгаагаа видео клип байдлаар танилцууллаа. Кара Делевинь, Мисси Элиот, Кендалл Женнер, Мэрилэн Мэнсон зэрэг олны танил эрхмүүд Marc Jacobs брэндийн шинэ улирлын цуглуулгаар гоёж, клипэнд гарах болно. Calvin Klein брэнд бас Марго Робби, Кейт Мосс, Белла Хадид, Грейс Коддингтон зэрэг урлаг соёл, загварын ертөнцийн олны танил хүмүүсээс бүрдсэн сурталчилгаа хийсэн. Тэд маш мэдрэмтгий бөгөөд өөрийнхөө хүслээр байгаагаараа сурталчилгаанд гардаг. Gucci брэнд бүтээлч захирал Алессандро Миккелегийн удирлага дор маш романтик уур амьсгалтай видео сурталчилгаа гаргасан бол Salvatore Ferragomo брэнд италийн нэгэн тансаг виллад загвар өмсөгчдийг нуугдаж тоглох хөгжилтэй тоглоом сэдсэн байгаа. Харин Валентино модерн балет хийх болно.
Энэ бүх видео бичлэгүүд таны дотоод ертөнцийг илэрхийлж чадах загварын сонголтыг үзүүлэх болноТа минимал хэв маягийг илүү таашаадаг уу, эсвэл илүү экстрим, эрч хүчтэй байдал руу тэмүүлдэг үү? Ингээд энэ намар-өвөл 2016 улирлын загварын чиг хандлагыг дуу хөгжимтэй, видео клиптэй нь хамт хүлээн авч үзэцгээе.
Marc Jacobs : Man Friday - Love Honey, Love Heartache
Calvin Klein
Gucci: Black Marble - Pretender
Givenchy: Air max '97 - Core Work
Chloé
AG
Burberry: Benjamin Clementine – Adios
Roberto Cavalli
BLUGIRL
Max Mara
Jimmy Choo
Carolina Herrera
Diesel: Spider Bags - Friday Night
Emporio Armani: Alumo- Spirit of Success
Balmain: Kanye West- Wolves
Valentino: Quartz & Malcolm Lindsay- Summer of 1970
Zara: Black Monday - The Golden Filter
H&M: Lion Babe- She's a Lady
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт