Лорэн Нэппийн нийтлэл
Condé Nast Traveler сэтгүүл урлаг соёлынхоо буланд Монголын хөгжмийн салбарыг онцолж байна
Олон улсын хөгжмийн сэтгүүлч, баримтат киноны найруулагч Лорэн Нэпп Condé Nast Traveler аяллын сэтгүүлд зориулж Монголын орчин үеийн хөгжмийн салбарын тухай нийтлэл бичсэн байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй аяллын сэтгүүлүүдийн нэг болох Condé Nast Traveler-ын энэхүү нийтлэлд Улаанбаатар хотын орчин үеийн залуусын сонсдог хөгжим, уран бүтээлчид, хөгжмийн наадам, заавал очиж үзэх ёстой газрууд гээд Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн сонирхолтой бүхнийг нэгтгэн уншигчиддаа танилцуулжээ.
Condé Nast Traveler уран бүтээлчдээс инди фолк хөгжимчин Magnolian, Lemons альтернатив рок хамтлаг, фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Алтан ураг хамтлаг болон DJ, продюсер Бодьхүү нарыг онцолсон юм. Түүнчлэн Condé Nast Traveler зуны улиралд Монголыг зорих гэж буй хүмүүст Playtime хөгжмийн наадамд очиж үзэхийг санал болгосон байна. Энэхүү нийтлэлийг бэлтгэсэн Лорэн Нэпп гэх бүсгүй Улаанбаатар хотод удаан хугацаанд оршин сууж, монголын хөгжмийн ертөнц болоод залуусын талаар баримтат кинонууд хийж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт