Дуучин Дрейк “Certified Lover Boy” шинэ цомгийнхоо merch өмсгөлийг танилцууллаа

Nike брэндтэй хамтарсан байна

Дуучин Дрейк есдүгээр сарын 3-ны өдөр цацах гэж буй “Certified Lover Boy” нэртэй шинэ цомгийнхоо merch өмсгөлийг танилцууллаа. Энэхүү капсул цуглуулгад гурван төрлийн бичиг, хээтэй, хар өнгийн футболканууд багтжээ. Футболканы урд талын хэсэгт цэцгээр чимэглэсэн Nike брэндийн логог буулгасан бол ард талд нь “Should’ve Said You Loved Me Today Because Tomorrow is a New Day”, “Something Other Than Me Has Got to Give”, “I Don’t Miss…Let Alone Miss You” гэсэн бичгүүдийг оруулсан байна. Одоогоор эдгээр өмсгөлүүд хэзээнээс албан ёсоор худалдаалагдаж эхлэх нь тодорхойгүй байгаа ч цомгийн нээлтийн дараа хэмээн таамаглаж байгаа юм.

Эргэн сануулахад, Дрейк өмнө нь “Certified Lover Boy” цомогтоо зориулан хоёр төрлийн merch гаргаад амжсан билээ. Тэрээр анхны өмсгөлөө Nike-тай хамтран урласан бол hoodie, футболка, өмднөөс бүрдсэн хоёр дах цуглуулгаа Лос-Анжелес хотын Chrome Hearts брэндтэй хамтран гаргасан юм.

Buro.Mongolia

2021-09-01, 13:41