Түүний найман цомог чартыг дарааллан тэргүүлж байна
Рэппер Eminem энэ сарын 15-нд "Revival" нэртэй ес дэх цомгоо танилцуулж, Billboard 200 чартыг тэргүүлсэн байгаа. Тэгвэл энэхүү үйл явдлаар тэрээр өөрийн найман цомгоор чартыг дарааллан тэргүүлж чадсан анхны уран бүтээлч болж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Түүний "The Marshall Mathers LP 2" (2013), "Recovery" (2010), "Relapse" (2009), "Curtain Call: The Hits" (2005), "Encore" (2004), "The Eminem Show" (2002), "The Marshall Mathers LP" (2000) нэртэй өмнөх долоон цомог нь бүгд худалдаанд гарсан даруйдаа чартыг тэргүүлж байсан удаатай юм. Сонирхуулахад түүний анхны цомог болох алдарт "The Slim Shady LP" (1999) цомог Billboard 200 чартын хоёрдугаарт бичигдэж байжээ.
Eminem найман цомог нь чартыг дарааллан тэргүүлсэн цорын ганц уран бүтээлч болж байгаа бол рэппер Jay-Z-гийн нийт 11 цомог Billboard-ыг тэргүүлсэн байдаг билээ (гэхдээ дарааллаж биш).
Eminem "Revival" цомогтоо дуучин Бейонсе, Эд Ширан, Алиша Киз, Pink болон бусад олон уран бүтээлчидтэй хамтарсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт